Эдийн засаг - Ховд аймаг

Ховд аймагт инфляц 17.2 хувьд хүрлээ
2025 оны 1-р сарын байдлаар улсын инфляц 9.6% байгаа бол Ховд аймгийнх хамгийн өндөр буюу 17.2% болоод байна. Инфляц гэдэгт гурил, будаа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт буюу мөнгөний үнэ цэнийн уналтыг хэлдэг. Ховд аймагт зарагддаг 1 ширхэг өндөгний дундаж үнэ ₮768 байгаа нь Монголд өөр хаана ч байхгүй өндөр үнэ. Энэ үнэ дундаж гэдгийг санаарай. Дэлгүүр, супермаркет, зах гэх мэтэд зарагдаж байгаа үнийн дунджаар тооцсон гэсэн үг. Энэ өндөгний үнэ Ховд аймагт 2023 оноос хойш ₮212-өөр өсжээ. Дан ганц өндөгний үнэ хамгийн өндөр байгаа юм биш. Хятадаас импортолж байгаа 1 кг цементийн үнэ л гэхэд Ховд аймагт Монголд байхгүй өндөр буюу дунджаар ₮33,502-өөр зарагддаг аж. Мөн цагаан будаа, үхрийн мах, элсэн чихэр, дизель түлшний үнэ ч Ховд аймагт улсын дунджаас өндөр. Алслагдмал бүс учир тээврийн зардал өндөртэйгөөс гадна нийлүүлэлт муу, дэд бүтцийн хөгжил, үйлдвэрлэл, өрсөлдөөн бага зэрэг олон шалтгаанаас үүдэн барааны үнэ ингэж их өсжээ. Нөгөө талд Ховд тийм ч өндөр худалдан авах чадвартай, цалин өндөртэй аймаг биш. Тус аймгийн дундаж цалин улсын дунджаас ₮488- мянгаар бага буюу ₮2 сая ч хүрэхгүй нөхцөл байдалтай байна. Ийм аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ингэж өсөж байгаа тохиолдолд иргэдийн худалдан авах чадвар улам доройтно. Үүнээс үүдэн хүнсний дэлгүүр, зоогийн газар, жижиглэн худалдааны бизнесүүдэд эрэлт буурч, бизнесийн хөгжил, ашиг орлого ч багасаад эдийн засаг нь тэлэхэд хүнд байдалтай байгаа гэсэн үг. Тэгэхээр цаашид үнийн өсөлтийг багасгахын тулд нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцийг сайжруулах, бизнес, уул уурхайн салбарын хөгжих боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын голч цалин ₮2.2 сая байна
Улсын хэмжээнд нэг ажилтанд ногдох сарын голч цалин өнгөрсөн оны IV улирлын байдлаар хоёр сая 229 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо тайлагналаа. Энэ нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 448 мянган төгрөгөөр буюу 25 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны 4 дүгээр улиралд 52.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 787.4 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо 2023 оны мөн үеийнхээс 1.6 мянгаар нэмэгджээ. Харин ажиллагсдын тоо 2023 оны мөн үеийнхээс 16.3 мянгаар нэмэгдсэн байна.

НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт ажиллагчдын 116.2 мянга нь боловсролын, 110.9 мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 81.9 мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын нийгмийн хамгааллын, 72 мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн, 49.9мянга нь барилгын, 49.5 мянга нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн, 49.2 мянга нь тээвэр, агуулахын, 46.5 мянга нь уул уурхай, олборлолтын, 30.1 мянга нь санхүүгийн болон даатгалын, 27.9 мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх, 153.4 мянга нь бусад салбарын ажиллагсад байна.

Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалингаар уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын цалин хамгийн их 5.4 сая төгрөг болжээ. Энэ нь улсын дунджаас 2 дахин их байна. Харин зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагсдын цалин 1.7 сая төгрөг улсын дунджаас 1.6 дахин бага байна.

Бодит цалинг салбараар 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн болон уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх 2.3-8.4 хувиар буурчээ. Харин бусад салбарынх 8.9-27.7 хувиар нэмэгджээ. Үүний дотор ус хангамж, бохир ус, хог хаягдал, үйлчилгээний бусад салбар, хүн хөлслөн ажиллуулах өрхийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 20.2-27.7 хувиар нэмэгджээ.

Ажиллагсдын тоог цалингийн бүлгээр нийт даатгуулагчийн дотор 2-3 сая төгрөгийн цалинтай ажиллагсдын эзлэх хувь хамгийн их буюу 25.8 хувь , харин 550.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагсдын эзлэх хувь 2.4 хамгийн бага байна. Энэ улирлын дүнг 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.5 сая төгрөгөөс дээш цалинтай даатгуулагчийн дүнд эзлэх хувь 8.1 нэгж хувиар их байна.

Мөн 550.0 мянган төгрөг хүртэлх цалинтай даатгуулагчийн хувь 7.8 нэгж хувиар буурчээ Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин тухайн байгууллагын ажиллагсдын тооноос шууд хамааралтай аж.

Улаанбаатар хотод ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин 2.8 сая байгаа нь улсын дунджаас 83.8 мянган төгрөгөөр их бол баруун бүсэд хамгийн бага буюу 2.2 сая болж, улсын дунджаас 477.6 мянган төгрөгөөр бага байна

Байгууллагын хариуцлагын хэлбэрээрээ төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагсдын сарын дундаж цалин 3.2 сая төгрөг, хувьцаат компанид ажиллагсдынх 3 сая төгрөг, төсөвт байгууллагын ажиллагчдынх 2.7 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 18.2-574.1 мянган төгрөгөөр их, бусад байгууллагынх 55.8-1263.3 мянган төгрөгөөр бага гэжээ. Төсөвт байгууллагад ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 690 мянган төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 528 мянган төгрөгөөр нэмэгджээ. Дундаж цалин эрэгтэйчүүдийнх 2.9 сая, эмэгтэйчүүдийнх 2.4 сая төгрөг байна. Эрэгтэй, эмэгтэй ажиллагсдын дундаж цалингийн зөрүү 2024 оны 4 дүгээр улиралд 2023 оны мөн үеийнхээс 2.7 нэгж хувиар буурчээ.

Мөн нөхөрлөл, хоршоонд ажиллагч эмэгтэйгүйчүүдийнх эрэгтэйчүүдийнхээс 19.4-28.9 хувиар их, бусад хариуцлагын хэлбэрийн хувьд эрэгтэйчүүдийнх эмэгтэйчүүдээс 6.3-23.5 хувиар их байгаа юм. Менежерийн ажил, мэргэжилтэй ажиллагсдын сарын дундаж цалин хамгийн их 3.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 589.6 мянгаар их, ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 1.5 сая төгрөг улсын дунджаас 1.2 сая төгрөгөөр бага байна.

ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600 гаруй сая тонн нүүрс зарах байжээ
Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр зам бараг одоогоос 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орох байсан ч Монголын тал өргөн царигтай төмөр зам барьсан. Мөн олон нийтийн дунд зарим хэсэг нь "Танк орж ирэх гэж байна", "Төмөр замаар Хятадууд вагоноор орж ирнэ" гэх хийрхсэн улстөржилтийн улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацаанд орсон. Үүний улмаас бид ямар хэмжээний боломжийг алдсан бэ гэдэг нь асуудал дагуулаад буй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ "Төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан гэх тооцооллыг манай яамнаас гаргасан. Харин Хятадын талаар 2.3 орчим тэрбум ам.долларын алдагдал, зардал хүлээсэн.

Хил холболтын төмөр зам холбогдсоноор манай улс нийтдээ 120 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэнэ" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл бид 2015-2024 оны хооронд буюу сүүлийн 10 жилд Монгол Улс хэчнээн хэмжээний нүүрсийг экспортод гаргасан талаарх мэдээллийг Гаалийн Ерөнхий газрын эх сурвалжтайгаар хүргэж байна. Тодруулбал,

-2015 онд 14.4 сая тонн байсан нүүрсний экспорт 2023 онд 69.6 саян тоннд хүрчээ-

2015 онд 14.4 сая тонн, 2016 онд 25.6 сая, 2017 онд 33.0 сая, 2018 онд 35.8 сая, 2019 онд 36.5 сая, 2020 онд 28.6 сая, 2021 онд 15.7 сая, 2022 онд 31.7 сая, 2023 онд 69.6 сая, 2024 оны 12-р сарын 1-ний байдлаар 74.2 сая тонн нүүрсийг экспортолсон байна.

Өөрөөр хэлбэл, нийт 365.1 сая тонн экспортолсон гэсэн үг. Хэрвээ сайд Ц.Туваан хэлсэн 232 сая тонн нүүрсийг экспортолж чадсан бол нийт 597.1 сая тонн нүүрс экспортлох боломж байжээ.

ТӨСӨВ-2025: Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг улсын төсөвт орлого оруулж, бусад нь 527.8 тэрбум төгрөгийн ТАТААС авна
УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийсний дараахан Засгийн газар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан билээ. Улмаар өнөөдөр нээлтээ хийх энэ удаагийн намрын чуулганаар төсвийн төслийг хэлэлцэнэ.

Тэгвэл ҮАГ-аас 2025 оны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргажээ. Иймд бид аудитын дүгнэлтээс онцлохыг нь та бүхэнд хүргэж буй юм.

Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн суурь орлого, зарлагын саналыг Сангийн яам хянаж, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд дараах байдлаар тусгасан байна. Үүнд:

•Орон нутгийн 2025 оны суурь орлогыг өмнөх оноос 1,101.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 6,366,1 тэрбум төгрөгөөр, суурь зарлагыг 964.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 4,830.6 тэрбум төгрөгөөр тус тус төсөвлөсөн байна.

•Орон нутгийн төсвөөс улсын төсөв төвлөрүүлэх дүнг 2024 оноос 307.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1,903,1 тэрбум төгрөгөөр тооцжээ. Төсөв бүрдүүлэх аймгуудад Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг багтаж байна.

Улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн дээрх аймгуудаас бусад аймгуудад 527.8 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг улсын төсвөөс олгохоор төлөвлөжээ.

АУДИТЫН ДҮГНЭЛТ: НЗДТГ Шинэ жилийн баярын цэнгүүн, ОУ-ын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн

Монгол Улсын 2025 оны орон нутгийн суурь зардалд төлөвлөгдсөн доорх зардлыг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасны дагуу дараагийн аудитаар хянах шаардлагатай байна. Үүнд:

•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар бусад байгууллагын чиг үүрэгтэй давхцуулж төлөвлөсөн 1.4 тэрбум, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах, мэдээ дата боловсруулах систем, мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлага хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ зэрэг санхүү бүртгэлтэй холбоотой зах зээлийн үнээс өндөр 1.1 тэрбум, бүтээлч хот төсөл, төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх 1.9 тэрбум төгрөг нийт 4.4 тэрбум төгрөг төлөвлөсөн;

•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2025 онд шинээр ашиглалтад орох 38 сургууль, цэцэрлэгийн урсгал зардалд 6.2 тэрбум төгрөгийг төлөвлөсөн ч 2025 онд ашиглалтад орох эсэх нь нотлох баримтаар дэмжигдээгүй;

•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулах арга хэмжээ, олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

2025 онд ахмад настны тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлнэ
Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 510 мянган иргэн тэтгэвэр авдаг байна. Тэдгээр ахмад настны тэтгэврийн дундаж өнөөдөр 826.2 мянган төгрөг байна. УИХ-аас 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсан бөгөөд тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмэгдүүлэхээр заасан. Иймээс 510 мянган иргэний тэтгэврийг 6 хувиар тооцон нэмэгдүүлэхээр дунджаар 875.8 мянган төгрөг болох тооцоо гарчээ.

ХААН Банк Азийн Хөгжлийн Банкнаас хос шагнал хүртлээ
Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Олон улсын “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-өөс ХААН Банкийг 2024 оны “Монгол Улс дахь шилдэг хамтрагч банк”, “Хүйсийн тэгш байдлаар манлайлагч банк”-аар тус тус тодруулж, ХААН Банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирал Т.Ууганбаяр, Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба нар шагналын цомыг гардан авсан юм.

ХААН Банк нь 2013 оноос тус хөтөлбөрт идэвхтэй оролцож, дэлхийн нэр хүнд бүхий 200 гаруй банктай худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж, харилцагчдынхаа худалдааны бизнесийг дэмжих, хэрэгцээ шаардлагад нийцэхүйц худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг цаг тухайд нь чанартай хүргэх боломжийг бүрдүүлээд буй юм.

Түүнчлэн харилцагчдадаа санал болгодог худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүрээнд гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд ачилтын өмнөх болон дараах зээлийн бүтээгдэхүүнүүдээс гадна баримтат аккредитив, баталгаа, батлан даалтын аккредитивийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан гадаад худалдааны эрсдэлийг удирдах, санхүүжилтийн зардлыг бууруулах боломж олгодог. Энэ ч үүднээс “Монгол дахь шилдэг хамтрагч банк”-аар ХААН Банкийг долоо дахь жилдээ шалгаруулан өргөмжлөөд байна.

Харин Азийн хөгжлийн банк “Gender Champion” буюу “Хүйсийн тэгш байдлаар манлайлагч” байгууллагаар биднийг хоёр дахь удаагаа тодруулсан юм. Тогтвортой хөгжлийн зорилгын нэг болох жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд ХААН Банкны дотооддоо мөрдөн ажилладаг бодлого, олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөр, ирээдүйд хэрэгжүүлэх төслүүд нь ажлын байран дахь хүйсийн тэгш оролцоо, манлайллыг бүхий л түвшинд дэмжиж, жигд хангаж ажилласныг онцлон энэхүү шагналыг олгосон байна. ХААН Банк дээд болон дунд шатны удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг салбарын хэмжээнд жишиг болохуйцаар дэмждэгээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн чамгүй хувь нь эмэгтэйчүүдийг чадавхжуулах, нийгэм дэх тэдний оролцоог нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн болон хувийн карьерт өсөн дэвжих боломж олгоход чиглэдэг билээ.

Эдгээр шагнал нь бидний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын түвшинд хүрснийг үнэлж буйн илрэл төдийгүй ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагчид, олон талын дэмжлэг үзүүлж ирсэн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, АХБ-ны хамт олонд болон ХААН Банкны нийт ажилтнуудын маань хамтын хичээл зүтгэл, ололт амжилт юм. Амжилтыг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье.

ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

Хадгаламждаа мөнгө нэмээд NURA-гийн эрх аваарай
Хадгаламж хэзээ ч багадахгүй. Гагцхүү түүнийг дадал зуршил болгосноор та өөрийн хүсэж зорьсондоо хүрч чадна. Ирээдүйнхээ төлөө хуримтлал үүсгэж буй харилцагчдадаа зориулан ХААН Банк 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хуримтлуулах дадлыг тань дэмжсэн ээлжит урамшуулалт аянаа зарлалаа.

Энэхүү урамшуулалт аянд 2024 оны  8-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, эсвэл 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс өмнө интернет банкаараа дамжуулан нээсэн 6 болон түүнээс дээш сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансандаа орлого нэмсэн харилцагчид хамрагдах боломжтой юм.

Таны хуримтлалдаа нэмсэн орлогын 100,000 төгрөг тутамд эсвэл хадгаламжийн дансандаа нэмсэн орлого 100,000 төгрөг хүрэх тутамд нэг тохирлыг эрх үүсэх бөгөөд нэг харилцагч хэдэн ч тохирлын эрх цуглуулж болно. Хэрвээ та хадгаламжгүй бол яг одоо Khan Bank аппликэйшний Данс>Шинээр данс нээх цэсээр дамжуулан хормын дотор хадгаламжаа үүсгээрэй.

Ийнхүү гэрэлт ирээдүйгээ баталгаажуулж, санхүүгийн зөв дадал өөртөө суулгасан 5 харилцагчид NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрх бэлэглэх юм.

Тохирлын хуваарь:

1-р ээлжийн тохирол: 2024.08.12-2024.09.30-ны өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас 5 харилцагчийг  2024.10.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулж NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрхийн бичгээр урамшуулна.

2-р ээлжийн тохирол: 2024.10.01-2024.10.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг 2024.11.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

3-р ээлжийн тохирол: 2024.11.01-2024.11.30-ны өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг  2024.12.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

4-р ээлжийн тохирол: 2024.12.01-12.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг  2025.01.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

Шууд дамжуулалтыг хөндлөнгийн аудит болон харилцагчдын төлөөллөөс бүрдсэн багийн хяналт дор явуулна.

Тохирлын эрх шалгах:

Харилцагч та ХААН Банканд бүртгэлтэй утасны дугаараас 131917 тусгай дугаарт tohirol, Tohirol, Tokhirol, tokhirol текстийг мессежээр илгээн тохирлын тоог шалгах боломжтой. Дэлгэрэнгүй тохирлын дугаарыг банканд бүртгэлтэй и-мэйл хаягтаа хүлээн авна.

Тохирлын эрх хасагдах нөхцөл:

Аяны хугацаанд орлого хийсэн боловч хугацаатай хадгаламжийн хугацаа дууссан бол;

Болзол хангасан хугацаатай хадгаламжийн дансыг гэрээт хугацаанаас өмнө цуцалсан бол;

Өмнөх ээлжийн тохирлуудад шалгарсан харилцагч дараагийн ээлжийн тохирлуудад дахин хамрагдах боломжгүй.

Харилцагч та ХААН Банкны онлайн хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэх бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон хуримтлуулж хэвшээрэй. Дэлгэрэнгүй нөхцөл, мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

“ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй” буцаан олголттой урамшуулалт аян эхэллээ
ХААН Банк ЮнионПэй карт эзэмшигч харилцагчдадаа зориулан худалдан авалт бүрд буцаан олголт авах боломжтой “ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй” ээлжит урамшуулалт аянаа зарласныг дуулгахад таатай байна.

2024 оны 9-р сарын 1-нээс 12-р сарын 31-нийг дуустал үргэлжлэх энэхүү аяны хүрээнд ХААН Банкны ЮнионПэй (UnionPay) карт эзэмшигчид БНХАУ дахь ПОС төхөөрөмж болон Хятадын онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 5%-ийг буцаан олголт хэлбэрээр авах боломжтой.

Аяны онцлох нөхцөлүүд:

Гүйлгээний дээд дүн: 5,600,000₮

Гүйлгээний доод дүн: 30,000₮

Буцаан олголтын дээд дүн: 280,000₮

Буцаан олголтын доод дүн: 1,500₮

Буцаан олголт нь сар бүрийн 10-ны өдөр ХААН Банкны гүйлгээ хийсэн картын данс руу автоматаар шилжин орно. Жишээ нь та 9-р сарын 1-нээс 9-р сарын 30-ны хооронд Хятадын онлайн худалдааны платформоос нийт 2,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн бол 10-р сарын 10-нд таны данс руу 100,000 төгрөгийн буцаан олголт автоматаар орох юм. Урамшуулал зөвхөн хувь хүний ЮнионПэй картад хамаарах тул байгууллагын ЮнионПэй карт эзэмшигчид хамрагдахгүй.

Харилцагч та өөрийн ЮнионПэй картыг Интернэт банк болон Khan Bank аппликэйшнээр дамжуулан хялбархан удирдах боломжтой. Тухайлбал карт захиалах, сунгах, нөхөн авах, идэвхжүүлэх, төлөв өөрчлөх, хуулга харах, ПИН код солих, блок гаргах зэрэг үйлчилгээг авах боломжтой.

"ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй" урамшуулалт аян нь ХААН Банкны харилцагчдад олон улсын худалдан авалтыг илүү ойртуулж, санхүүгээ хэмнэх боломжийг санал болгож байна. ХААН Банктай хамт илүү олон боломжийг нээцгээе!

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрт хамрагдахыг урьж байна
ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихээр бизнесээ эрхлэн явуулахад дутагдаж буй ур чадвар, санхүүгийн болон санхүүгийн бус хэрэгцээ шаардлагуудыг судлан тодорхойлж, түүнд үндэслэн “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулан 2020 оноос хэрэгжүүлж буй билээ.

Уг хөтөлбөрөөр дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийг хувь хүн талаас нь хөгжүүлэх, манлайлах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бизнесийн цар хүрээг нь тэлж, зах зээл эзлэлтээ өсгөх, үр ашгаа өндөр байлгахад нь бодитоор дэмжин ажиллаж, өнөөг хүртэл 1370 эмэгтэй бизнес эрхлэгчийг чадавхжуулаад байна.

Бизнесийн салбар дахь эмэгтэй манлайлагчдыг төрүүлэх зорилготой “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-т 2024 онд нэмэлтээр 350 эмэгтэй захирал, удирдлагуудыг хамруулах бөгөөд 2024.09.05-2024.09.26-ны хооронд ЖДБ-ийн академи, “OBSERVE Consulting Mongolia” болон бусад зөвлөх үйлчилгээний байгууллагын мэргэшсэн багш нар сургалтыг удирдан явуулна.

Хувь хүний хөгжил болоод бизнесийн удирдлага гэсэн үндсэн хоёр агуулгын хүрээнд сургалт явагдах тул тасралтгүй хөгжиж, бизнесээ өргөжүүлэх сонирхолтой эмэгтэй бизнес эрхлэгчдийг 2024 оны 9-р сарын 3-ны өдрийн дотор амжиж бүртгүүлэхийг урьж байна.

Хувь хүний хөгжил:

Амьдрах стратеги

Коучинг хийх чадвар

Багийг удирдах нь, манлайллын ур чадвар

Хоол хүнсний хүний биед гүйцэтгэх үүрэг, хооллолтын дэглэмүүд илчлэг тооцох аргууд

Бизнесийн удирдлага:

Бизнес төлөвлөлт ба гүйцэтгэлийн удирдлага

Процест суурилсан менежмент

Санхүүгийн тайланг унших, шинжилгээ хийх нь

ХрХХэрэглэгч, харилцагчийн менежмент

Хөтөлбөрт оролцогч нь байгууллагын захирал эсвэл удирдах албан тушаалтан байх ба байгууллагын хүний нөөцийн талаас илүү хувь нь эмэгтэй ажилтантай байх, цагаа зориулан сургалтад бүрэн хамрагдах зэрэг шаардлагуудыг тавьж байгаа болно.

Хугацаа: 2024.09.05-09.26-нд долоо хоног бүрийн пүрэв гарагт 09:30-13:00 цагийн хооронд (4 долоо хоног үргэлжилнэ)

Байршил: СБД, Хүүхдийн 100, ХААН Банкны Сөүл оффис, 3 давхар, Жижиг дунд бизнесийн академи

Бүртгэл: 2023.09.03-ны дотор доорх линкээр бүртгүүлээрэй.

Линк:  https://survey.zohopublic.com/zs/XrBUNS

Хөтөлбөрийн тухай товч мэдээлэл

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-өөр дамжуулан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн удирдлагын манлайлал, хувь хүний хөгжил, бизнес эрхлэх ур чадварыг нь хөгжүүлээд зогсохгүй нэтворкинг арга хэмжээнүүдэд оролцуулан банкны шинэ тутам бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, бизнесийн цар хүрээг нь тэлэх, түншлэлийг бий болгох, брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг нь олон нийтэд таниулах, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, бизнесээ дараагийн түвшинд гаргахад нь бодит дэмжлэг үзүүлсээр байна.

2024 онд Эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахим шилжилтийг дэмжих бизнесийн зээлийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлэхээр болсон бөгөөд эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесээ цахимжуулах, цахим технологид суурилсан борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Яагаад эмэгтэй бизнес эрхлэгчид гэж?

Эмэгтэй бизнес эрхлэгчид бизнесийн салбарт өндөр амжилт гаргахад ямар хүндрэл бэрхшээлүүд тэдэнд тулгардаг талаар ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас судалгаа явуулж дараах голлох шалтгаан, нөхцөлүүдийг тодорхойлон гаргасан байдаг.

Үүнд:

-Дийлэнх эмэгтэй бизнес эрхлэгчид хувийн болон албаны санхүүгээ хэрхэн ялгах, санхүүжилт хэрхэн хүсэх, бизнесээ өргөжүүлэхэд юу шаардлагатай талаар мэдлэг мэдээлэл дутмаг

-Ихэвчлэн өрхийн бизнесээр үйл ажиллагаагаа эхлүүлдэг тул бизнесийн менежментийн мэдлэг бага

-Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх тал дээр өөртөө итгэх итгэл сул

-Гэр бүл, бизнесийн асуудлуудтай зэрэгцэн өөрийгөө хөгжүүлж, карьераа төлөвлөх хэрэгцээгээ орхигдуулсан зэрэг асуудалд шийдэл олоход нь дэмжлэг үзүүлж, санхүүгийн бус зөвлөх үйлчилгээ, сургалт хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Эмэгтэй бизнес эрхлэгчдэд чиглэсэн санхүүгийн боломжууд

ХААН Банк нь жендэрийн санхүүжилтийн хүрээнд эх үүсвэр татан төвлөрүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл, санхүүгийн хэрэгцээ шаардлагыг тогтвортой ханган ажиллаж байна.

2024 онд Эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахим шилжилтийг дэмжих бизнесийн зээлийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлэх болсон ба бизнесийн үйл ажиллагаагаа цахимжуулах буюу программ хангамж, техник хангамжийн шийдлүүдээс суурилуулан ашиг орлогоо нэмэгдүүлэхэд зориулсан хөнгөлөлттэй зээлийг санал болгож байна.

Зээлийн дэлгэрэнгүйг: https://bit.ly/Women-Loan

Цахим технологид суурилсан бүтээгдэхүүнүүд: https://bit.ly/KB-0807

Бизнес эрхлэгчдэд зориулсан “Хөгжлийн хөтөлбөр-2024”-ийн элсэлт эхэллээ
Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч та бүхэн олон улсад шалгарсан менежментийн арга барил, амжилттай бизнес эрхлэгчдийн туршлагаас суралцан, хувь хүний ур чадвараа сайжруулж, эрхэлж буй бизнестээ мэдэгдэхүйц хөгжил дэвшлийг авчирмаар байна уу?

Тийм бол таныг ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академиас Швейцарын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжигч BPN Монгол сантай хамтран 6 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хөгжлийн хөтөлбөр” сургалтад хамрагдахыг урьж байна.

Хөтөлбөр 2024 оны 9-р сарын 10-ны өдрөөс хичээллэж эхлэх бөгөөд энэ оны хамгийн сүүлийн элсэлт тул бизнес эрхлэгч та бүхнийг 9-р сарын 3-ны өдрийн дотор амжиж бүртгүүлэхийг зөвлөж байна.

Уг сургалтанд хамрагдсанаар жижиг дунд бизнес эрхлэгчид байгууллагынхаа стратеги, алсын харааг зөв тодорхойлж, өөрийн бизнесийн загварыг бүрэн зургаар харах, бизнесийн гадаад, дотоод орчны нөлөөлөл, зах зээлийн өрсөлдөөний тактик, судалгааны арга зүй зэрэг маш чухал сэдвүүдийн хүрээнд үнэ цэнтэй сургалт, зөвлөгөөг ойлгомжтой, сонирхолтой, зөв системтэйгээр авахаас гадна хөнгөлөлттэй бизнесийн зээл, санхүүжилтээр хангагдах боломж бүрдэх юм.

Сургалтын түвшинг харгалзан оролцогчдод тавигдах шаардлага:

ХААН Банкны харилцагч ААН-ийн захирал байх (Байгууллагын үүсгэн байгуулагч эсвэл Гүйцэтгэх захирал)

Нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч байх

Сүүлийн 2 жил бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан байх

5-аас дээш ажилтантай байх (үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарсан цөөн ажилтантай байх тохиолдолд ажилтны тоог харгалзахгүй)

Бизнесээ дараагийн шатанд гаргах хүсэл эрмэлзэлтэй байх

Хөтөлбөрт бүрэн хамрагдах, цаг гаргах боломжтой байх

Хугацаа: 2024.09.10-2024.10.08-ны хооронд нийт 5 долоо хоног үргэлжлэх ба 7 хоног бүрийн мягмар гарагт 09:00-17:00 цагийн хооронд хичээллэнэ.

Байршил: СБД, Хүүхдийн 100, ХААН Банкны Сөүл оффис, 3 давхар, Жижиг дунд бизнесийн академи

Бүртгэл: 2024.09.03-ны өдрийн дотор доорх линкээр нэвтрэх эсвэл QR кодыг уншуулан бүртгүүлээрэй.

Линк: https://survey.zohopublic.com/zs/JED3F3

Холбоо барих: smeacademy@khanbank.com

Ташрамд дурдахад, ХААН Банкны Жижиг дунд бизнесийн академи нь Монгол болон олон улсын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран жижиг, дунд, бичил болон хувиараа бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт хөтөлбөрүүдийг тогтмол явуулдаг тул өөрийн бизнесийн цар хүрээ, зорилго зорилттой уялдуулан тохирох сургалтад сонгон хамрагдах бүрэн боломжтойг дуулгахад таатай байна.

АМЖИЛТ ТӨГӨЛДӨР!

#KhanBusiness  #АмжилтТөгөлдөр #SucceedTogether