Мэдээ мэдээлэл - Ховд аймаг

Элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
2026 оны өвлийн Монгол хэл бичгийн болон Элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний 09:00 цагт эхэллээ. Бүртгэл арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цагт дуусна. Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20000 төгрөг байна

Шалгалтад оролцогчид eyesh.eec.mn цахим хуудсаар нэвтэрч бүртгүүлнэ.

Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

Шалгуулагч өөрийн и-мэйл хаягийг ашиглан бүртгүүлнэ. Бүртгэлийн дугаар болон нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт илгээгдэнэ.

3х4 хэмжээтэй цээж зургийг файл хэлбэрээр оруулна. Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд бүртгэлээс устгагдахыг анхаарна уу.

Элсэлтийн шалгалтаар монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлүүдээс хоёр болон түүнээс дээш хичээл сонгон бүртгүүлнэ.

Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20 мянган төгрөг байна.

Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.

Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол өргөдөл, эмчийн магадалгаа зэрэг холбогдох баримт бичгийг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлнэ.

Бүртгэл 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цагт хаагдах тул хугацаандаа бүртгүүлэхийг сануулж байна.

Намрын ургац хураалтыг зэвсэгт хүчнийхэн нугалж байна
…Есөн сард

Юм бүхэн тунгалаг

Нүүж буухад

Өвсний үнэр хурц

Ертөнцийн хүүхнүүд

Гэрийнхээ үүдэнд ганган

Юм бүхнээс

Есөн сар л үзэсгэлэн…хэмээн нэрт найрагч Данзангийн Нямсүрэнгийн бичсэн шиг есөн сар бүхнээс тунгалаг, бүхнээс үзэсгэлэнтэй. Модод шар торгон дээлээ өмсөж, дэлхий дэлгэр наран доор алтран туяарах намрын шаргал өдрүүдэд байгаль эх өгөөж баялгаа дэлгэдэг билээ. Энэ л наран цэлмэг, өвсний үнэр анхилсан намар цагтай хамт Монгол Улсын Зэвсэгт хүчний хугацаат цэргийн алба хаагчдын хөдөлмөрийн дуу хоолой ургацын талбараас цуурайтаж байна. Хорвоо дэлхий есөн сард хамгийн үзэсгэлэнтэй байдаг шиг, эх орныхоо ургацын талбарт хөлсөө дуслуулан зүтгэх цэрэг эрс намрын энэ л өдрүүдийн хамгийн бахархам, хамгийн тод өнгө гэлтэй.

Энэ жил улсын хэмжээнд 369.7 мянган га-д үр тариа, үүнээс 317.9 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо, 94.1 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 580.4 мянган га талбайд тариалалт хийгджээ. Өмнөх оны газар тариалангийн үйлдвэрлэлтэй харьцуулахад улаанбуудайн ургац 229.6 мянган тонноор буюу 85.8 хувиар, бусад үр тариа 18.4 мянган тонноор буюу 46.1 хувиар, төмс 54.1 мянган тонноор буюу 47.4 хувиар, таримал тэжээл 3.6 мянган тонноор буюу 1.8 хувиар, техникийн ургамал 3.6 мянган тонноор буюу 60 хувиар тус тус өсөх төлөвтэй байна. Харин хүнсний ногооны ургац өмнөх оноос 21.4 мянган тонноор буюу 8.9 хувиар буурах урьдчилсан тооцоо гарчээ. Урьдчилсан балансаар хэрэгцээт хүнсний улаанбуудай, төмсний 100 хувь, хүнсний ногооны 67.7 хувийг дотоодын ургацаас хангах боломжтойг албаныхан дүгнэж байна.

Энэ цаг үед тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдээс ажиллах хүчний захиалга ирүүлсний дагуу Засгийн газрын шийдвэр, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний нэгтгэл анги, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт 2800 цэргийн алба хаагч, сонсогч, оюутан залуучууд ургац хураалтын ажилд оролцож байгаа билээ. Тэдэн дундаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн хугацаат цэргийн алба хаагчид Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант, Борнуур, Угтаалцайдам, Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Сант, Жавхлант, Орхон, Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Шарынгол суманд газар тариалан эрхлэгч 40 гаруй аж ахуйн нэгжийн хүсэлтээр ажиллаж буй юм. Буу үүрдэг мөрөөрөө эх орныхоо хөрснөөс ургасан шим бүхнийг шуудайлан мөрлөсөн түрүүч, байлдагч нарын дунд 1300 гаруй километрийн алсаас ирсэн Ховдын хорооныхон, 900, 800 километр замыг туулаад ирсэн “Талын чоно”, “Их говийн гарнизон”-ыхон ч байна.

Намрын шаргал нарны дор цаг хугацаатай уралдан яваа хугацаат цэргийн алба хаагчдаа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас эргэж тойрох, шалган туслах ажлыг есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд явууллаа. Энэ нь түрүүч, байлдагч нарын ажиллах орчин нөхцөлийг газар дээр нь үзэж, гэрээлэгч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүргийн биелэлт болон ажил-амралтын цагийн хуваарьтай танилцах зорилготой байв. Шалгалтын явцад зарим тариалан эрхлэгчдэд сануулга, заримд нь сайшаал өгч байлаа. Учир нь зарим аж ахуйн нэгжүүд бүтэн жилийнх нь хөдөлмөр болсон ургац хураалтыг гүйцэтгэж байгаа хугацаат цэргийн алба хаагчдаа зориулан сэндвичэн байшин барьж, хээр хөдөө гэлгүй орчин үеийн шаардлагад нийцсэн хувийн ариун цэврээ сахих өрөө тасалгааг цогцоор бэлтгэж, өрөө бүрт нь зурагт тавьж өгсөн нь дайчдаа эргэж яваа цэргийнхний талархлыг хүлээж байсан нь тэр ээ.

Бидний эхний очсон газар Төв аймгийн Борнуур сум. Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид энд ажиллаж байна. Хугацаат цэргийн алба хаагчдаа ахмад Н.Наранбаатар ахлан ирсэн байх бөгөөд залуус урам зориг дүүрэн, хүндрэлтэй асуудалгүй, үйл ажиллагаа цагийн хуваарийн дагуу явааг тэрээр илтгэнэ лээ. Харин тэднийг захиалагч тариалан эрхлэгч бүсгүй “Манайх цэргүүдийг ирэхээс өмнө Бангладешийн иргэдийг ажиллуулж үзлээ. Өглөө оройдоо даарч хөрөөд, байгаль цаг уурт дасаж өгөхгүй хэцүү л байлаа. Ашгүй цэргийнхэн ирж, ургац хураалтын ажил маань жигдэрлээ” хэмээн талархал илэрхийлсэн юм.

Тэдэнтэй залгаа Жаргалант суманд нь харин Зэвсэгт хүчний 5-6 нэгтгэл, ангийнхан 10 гаруй бүлгээр ажиллаж байна. Завгүй гүйж яваа ч тэд ургацын талбайгаас нь “Намар, цэрэг” гэдэг сайхан шүлэг төрөхөд бэлэн болж буйг дуулгах. Ахлах байлдагч Б.Наранбат намрын ажилд нөхөдтэйгөө хамт гарч, тэндээс авч байгаа мэдрэмжээрээ хэд хэдэн шүлэг тэрлэж, орой бүр ил галын дэргэд гитарын эгшиг аялгуу дор уншиж байгаа гэнэ. Эрхэм ахлах байлдагч маань намар, цэрэг хоёр төгс хоршиж байгааг илэрхийлсэн яруу тансаг шүлгээ удахгүй сурвалжлагч танд бичгээр хүргэнэ гэсэн амлалттай үлдэв.

Сурвалжлагын зам цааш Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариалангийн бүс нутгийг чиглэлээ. Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Орхон түшиг ургац” компанийн тариалангийн талбайд Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас тодорхой тооны офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчид тодорхой гэрээ, хэлэлцээрийн дагуу ажиллаж байхтай таарав. Тэд найман төрлийн ургац хурааж байгаагаас голлох ногоо нь монгол саримс. Эх орныхоо газрын хөрсөнд ургасан хүнсний ногоог хурааж байгаа манай залуусын сэтгэгдэл өндөр, цовоо сэргэлэн бөгөөд ажилдаа гаршиж, түүртэхгүй байгаа нь үйлдэл бүрээс нь тодхон харагдана.Энд саатан зогсоход эрхгүй нэгэн дүр зураг зүрх сэтгэлд амилах нь алдарт “Мартагдашгүй намар” уран сайхны кино билээ. Тэртээх жилүүдэд Сэлэнгэ аймгийн Орхон сумын энэ л дэлгэр уудам, шаргал талбайд тус киноны зураг авалт өрнөж, залуу насны эрч хүч, хөдөлмөрийн амтыг дэлгэцнээ мөнхөлж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр кино хальснаас хальж, яг л тэр дүр зураг амьдрал дээр бодитоор өрнөж байна.

Эгнээ зурайх ногооны уудам талбайд ханцуй шамлан зүтгэх цэрэг эрс, ажил амьдралын амтыг мэдэрч буй залуусын хөгжүүн дуу хуур, урам зориг нь Орхон сумын талбайг орчин цагийн амьд “Мартагдашгүй намар” болгон хувиргажээ.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мандал, Бaянгол, Сант, Жавхлант сумууд болон Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Шарынгол сумын алтан шаргал талбайд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн дайчид маань цаг нартай уралданхан байна.

Тариалан эрхлэгчид ч Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний өндөр зохион байгуулалт, хөдөлмөрч чанарыг шагшин магтаж, ургацыг нь анхны цаснаас урьдан хурааж өгч байгаад баярлаж талархсанаа илэрхийлсээр байв.

За тэгээд, ургацын талбай өөрөө зөвхөн хөдөлмөрийн талбар биш ажээ. Энэ их ажлын дунд, хээр хөдөөгийн байрлалд хугацаат цэргийн алба хаагчид бие биеэ илүүтэй таньж, нөхөрлөлөө улам бүр бэхжүүлж байгаагаа хамгийн эхэнд хуучилж байв. Нэгэн жагсаалд мөр зэрэгцэж, нэгэн тогооноос хооллож яваа залуус хөдөлмөрийн талбарт хамтдаа хөлсөө дуслуулахдаа жинхэнэ эр хүний бат бөх, насан тусын нөхөрлөлийг гагнаж чадсан байна. Намрын шаргал талбар тэдний хувьд залуу насны дурсамж, бие биедээ итгэх итгэлийг хөглөсөн амьдралын том сургууль болж үлджээ гэмээр.

Үндсэндээ ургац хураалтын энэхүү хүнд, хариуцлагатай ажил Зэвсэгт хүчний алба хаагчдын нуруун дээр яваа гэдгийг бид дахин онцлох учиртай. Хэзээнээсээ л намрын ажил, өвөлжилтийн бэлтгэл, улс орны бүтээн байгуулалт, гамшиг осол, зуд турхан, үерийн аюул тохиолдоход “Мэдлээ, гүйцэтгэе” гээд морддог тэд энэ удаа ч уламжлал ёсоороо намрын шаргал нарны дор ургацын талбайд ажиллаж байгаа нь энэ билээ.  Эх орныхоо хөрснөөс ургасан хүнсний ногооны арвин ургацыг дайчин залуус маань ийнхүү гардан хурааж, ард түмнийхээ өвлийн хүнс, амьдралын баталгааг хангах хариуцлагатай бөгөөд хүндтэй албыг цаг хугацаатай уралдан нуруундаа үүрч явна.

Ахмад Д.БОЛОРМАА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 177 (7919)

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл
Өглөөний 09 цаг. Улаанбаатар хотод цаг агаар тогтуун байлаа. Зочин болох Монгол Улсад 30 орчим жил ажиллаж амьдран суугаа "Хүрэл Интернэшнл групп”-ийн захирал С.Хүрэлтэй ярилцахаар ийнхүү эртлэн зорьж яваа нь энэ.

С.Хүрэл гэж Хятадын ӨМӨЗО-ы Түнляо хотын Хүрээ хошууны уугуул.  Тэрээр 1998 онд Хятадын Төвийн үндэстний их сургуулийн Монгол хэл, утга зохиолын ангийг дүүргэн Монгол Улсад ирж, Бээжин хотын Оёдол сүлжмэлийн компанийн Монгол Улс дахь төлөөлөгчөөр ажиллаж эхэлснээр  түүний ажил үйлс босгосон түүх эхэлдэг.

-Би Монголд анх оёдлын үйлдвэр ажиллуулж, бүтээгдэхүүнээ АНУ-д экспортлосноор бизнесийн гараагаа эхэлсэн. Энэ бизнес маань удаан үргэлжлээгүй. АНУ руу бүтээгдэхүүн экспортлоход хүндрэлтэй болсон үе л дээ. 1999 оны 12-р сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод “Хүрэл Интернэшнл” ХХК-ийг байгуулж эрчим хүчний салбарт хөл тавьсан. Энэ салбар суралцаж, судлах ажил ихтэй хариуцлагатай салбар. Том том бүтээн байгуулалтад чадах чинээгээрээ оролцож ирлээ. Монгол Улсын хамгийн том "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-ийн засвар үйлчилгээ болон тоног төхөөрөмж, сэлбэг  нийлүүлэлтийн ажлыг хийж байлаа. Мөн станцын хүчин чадлыг нь Хятадын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан 20 МВт-аар нэмэгдүүлж,100 МВт болгох өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ бүгдээс Хятад, Монгол хоёр улсыг эрчим хүчээр холбох ажил дээр төвлөрч ажиллах нь илүү үр өгөөжтэй, бүтээн байгуулалтын ажил гэдгийг ойлгосон доо. Тус групп нь өргөжин тэлж олон улсын худалдаа, барилга, тээвэр ложистикийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Энд “Нарийн сухайт эрчим”, “Умардын Эрчим Инженеринг”, “Шинэ Умард” ХХК-ийг дурдаж болох юм. Сүүлийн жилүүдэд Хятад Монголыг эрчим хүчээр холбох ажил дээр түлхүү анхаарч ажиллаж эхэлсэн байна. БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлон эрчим хүчний эх үүсвэргүй гурван сум болох Гурван тэс, Ноён, Сэврэй сумдын айл өрх, аж ахуйн нэгж, Нарийн сухайтын бүлэг ордын нүүрсний уурхайг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг 50 сар буюу 1521 хоногт шуурхай ажиллан, энэ оны 7-р сарын 18-ны өдөр албан ёсоор ашиглалтад оруулсан гэж С.Хүрэл захирал ярилаа.

Тус компанийн хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтын нэг нь Дарханы дулааны цахилгаан станцын 50 гаруй жил ашиглан, ашиглалтын хугацаа нь дууссан, техникийн хувьд хоцрогдсон тоног төхөөрөмжийг БНХАУ-ын сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр шинэчлэн солих, иж бүрэн засвар, шинэчлэлтийн ажил юм. Мөн 2015 онд Монгол–Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 48 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын барилга угсралтын ажлыг амжилттай гүйцэтгэн ашиглалтад оруулсан байна.

Тус группийн “Умардын Эрчим Инженеринг” ХХК нь цахилгаан эрчим хүчний барилга байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам барих тусгай зөвшөөрөлтэй, угсралт, бүтээн байгуулалтын чиглэлээр мэргэшсэн компани юм. Үндсэндээ эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, шинэчлэх, засварлах болон эдгээртэй холбоотой дагалдах үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг юм байна. 35/0.4 кВ-ын дэд станц суурилуулах, цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил, тоног төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, борлуулалт эрхлэхээс гадна бүс нутгийн цахилгаан эрчим хүчний сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, түүнчлэн цахилгаан болон барилгын материалын импортын худалдаа эрхэлдэг.

“Шинэ Умард” ХХК-ийн хувьд үндсэн үйл ажиллагаа нь нүүрс баяжуулах, тээвэр ложистикийн цогц үйлчилгээг хамарсан бөгөөд олборлолтоос эцсийн хэрэглэгч хүртэлх үр ашигтай нийлүүлэлтийн сүлжээг бүрдүүлэхэд чиглэдэг. Жилд хоёр сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулан, илчлэг өндөртэй, баяжуулсан нүүрсийг дотоодын томоохон хэрэглэгчдэд тогтмол нийлүүлж байгаа аж. Монголын нүүрсний арвин нөөцөд тулгуурлан тус компани нүүрсэн бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэх, нөөц ашиглалтын үр ашгийг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Нэгдсэн үйл ажиллагааны загварыг хэрэгжүүлснээр түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шатанд чанарын хяналтыг хангаж, хангамжийн сүлжээний тогтвортой байдлыг бүрдүүлдэг.

“Хүрэл Интернэшнл групп” нь ийнхүү цахилгаан эрчим хүчний томоохон төслүүдийг үр бүтээлтэй хэрэгжүүлснээр  Монгол Улсын уул уурхайн салбар болон ард иргэдийн эрчим хүчний хангамжийг сайжруулахад бодитой, үр өгөөжтэй ажлыг тасралтгүй хийж ирсэн байна.

Одоо болоход эдийн засаг, бизнесийн чиглэлээр хэвлэн нийтлэгддэг “Бизнесийн мэдээ” сонин, цахим мэдээллийн сайт мөн танин мэдэхүйн телевизтэй болжээ.

-Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн харилцаа төдийлөн идэвхтэй, ойлголцол сайтай байгаагүй цаг үед хоёр орны харилцаанд зөв ойлголт түгээх, иргэд хоорондын харилцаа, итгэлцлийг нэмэгдүүлэх зорилгоор тус групп ньхэвлэл мэдээллийн салбарт хөл тавьж эхэлсэн байв. Сониноороо дамжуулан хөрөнгө боломжтой хүмүүст хөрөнгөө зөв өсгөх гарц, боломжийг танилцуулахын зэрэгцээ, санхүүгийн боломж багатай ч үйлдвэрлэл эрхлэх хүсэл эрмэлзэлтэй иргэдэд хэрхэн үйлдвэрлэл эрхэлж, орлого олох талаар мэдээлэл хүргэж, зөвлөн зуучилж ирсэн. Сонин маань долоо хоног тутамд хэвлэгдэж, захиалагчийн тоогоороо Монголдоо эхний тавд багтдаг байлаа. Дараа нь өргөжиж  олон улсын радио, танин мэдэхүйн телевиз мөн хэвлэх үйлдвэртэй ч болсон. Дэлхийн гол гол гэсэн эдийн засаг, бизнесийн мэдээллийг  радио болон телевиз, сониноороо дамжуулан мэдээлдэг гэж С.Хүрэл захирал ярилаа.

2018 онд Бээжин хотноо зохион байгуулагдсан Өвлийн олимпийн наадмын мэдээллийг Монголын үзэгч, сонсогчдод хүргэх ажлыг амжилттай зохион байгуулж, олимпийн сүлд дууг монгол хэлнээ орчуулан Монголын олны танил дуучдаар дуулуулж, клип хэлбэрээр бүтээсэн. Уг бүтээлийг Хятадын CCTV сувгаар цацсан бөгөөд 46 сая үзэгч хүлээн авч үзсэн гэдэг.

Энэ мэтээр Монгол Улсын үндэсний үйлдвэрлэлд багагүй хувь нэмэр оруулсан сайхан түүхтэй.

-Монголд хамгийн анхны талх хэрчигч машин, нэг удаагийн савалгаатай тарагны үйлдвэр, ажлын бээлий, нэг удаагийн аяга, хаягдал дахин боловсруулж 100 жилийн настай тоосго үйлдвэрлэх тоног төхөөрөмж, хаяг шошго хэвлэгч, хаягдал дугуйг дахин боловсруулж хавтан үйлдвэрлэх машин тоног төхөөрөмж гээд олон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг  захиалагчийнхаа хүсэлтээр багагүйг нийлүүлсэн. Мөн Европын технологиор Хятадад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг Монгол Улсад нийлүүлдэг байсан гэж С.Хүрэл захирал ярив.

"Хүрэл Интернэшнл групп” нь анх оёдол, сүлжмэлийн үйлдвэр байгуулан бизнесийн гараагаа эхлүүлж байснаа өдгөө хэвлэл мэдээлэл, эрчим хүч, тээвэр зуучлалын гэх мэт олон салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

С.Хүрэл захирлын хувьд завгүй, эрчтэй ажлын өдрүүд тасралтгүй үргэлжилж, ийнхүү шинэ онтой золгож байна. “Хүн хоорондын ойлголцол маш чухал. Манай уриа бол “ИТГЭ, ЗҮТГЭ, ЭДЛЭ”. Хоёр улс харилцан бие биедээ итгэлцсэн суурин дээр зүтгэж ажиллавал, түүний үр шимийг хамтдаа эдэлнэ” хэмээн компанийнхаа зорилго, үнэт зүйлийг тодорхойлсон билээ.

Ерөнхий редактор: Л.Наранхүү

Орлогч Редактор:Ё.Хишигбаяр,Юй-Ин

Сэтгүүлч: Юй-Ин,Х.Арвинтал, Д.Мөчир, Г.Алс, Н.Цовоо

Редактор: Хань Хуншя, Б.Хайраа, Хай Лиянь, Үйлс, Фү Гэнь

Зохиогч: Нийтлэл: ЮЙ-ИН,Х.АРВИНТАЛ, Д.МӨЧИР, Г.АЛС, Н.ЦОВОО

Найруулагч: Х.АРВИНТАЛ

Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс гаргасан хөдөө аж ахуйн 10 хоногийн цаг уурын тоймыг хүргэж байна. Тоймд дурдсанаар, бэлчээрийн ургамлын ургалт 6 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 гаруй хувьд муу байна.

Үүнд: Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Баян-Өлгийн зарим, Ховд, Завхан, Говь-Алтай, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар муу, Дорнод, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Нийслэл, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Булган, Говь-Алтай, Баян-Өлгийн зарим, Ховд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.

МАА-н үйлдвэрлэлд цагаан идээ боловсруулах, хонины ноос хяргах, мал хөнгөлөх, бод мал төллүүлэх ажил явагдаж байна. Харин газар тариалангийн үйлдвэрлэлд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Увс аймгуудаар усалгаа хийх, зэрлэг зулгаах, хор цацах ажлууд хийгдэж байна.

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “гадаад улсын цахим залилах гэмт хэрэг үйлддэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлд Монгол Улсын иргэд элсэж, тухайн бүлгийн аргачлал, заавраар фейсбүүк орчинд хуурамч хаяг нээн “Хусдаг сугалаа”, “Алт, үнэт эдлэлийн сугалаа”, “Үнэт болон уурхайн чулуу”-ны азтан шалгаруулах шууд бичлэг ашиглан залилах гэмт хэргийг үйлддэг 17 этгээдийг баривчиллаа.

Тухайн этгээдүүд нь иргэдийн итгэлийг олох, хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлах зорилгоор Хаан банкны аппликейшныг хуурамчаар зохиож Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа, хонжворын мөнгөн дүнг шууд шилжүүлж байгаа зэргээр зохиомол нөхцөл байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг Монгол Улсын хилийн гаднаас үйлдсэн болохыг тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтад явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 20.3 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг аваад байна.

Энэ төрлийн гэмт хэрэг нь Монгол Улсад 2025 оны 07 дугаар сараас бүртгэгдэж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн этгээдүүд нь 1742 иргэнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэмт бүлэглэлд хамаарах Монгол Улсын 12 иргэн гадаад улсад байрлан энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдэхээр бэлтгэж байгааг тогтоон, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Интерполын "Улаан булант зар" мэдээгээр эрэн сурвалжлан албадан ирүүлэхээр Цагдаагийн байгууллагаас холбогдох ажиллагааг Прокурорын байгууллагатай хамтран шуурхай хэрэгжүүлж байна.

Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх юу ч биш
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн тайзнаас бууж, намын даргаа өгсөнөөс хойш яг зургаан сарын дараа түүний үеэл, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалаас огцорлоо. Тодорхой хэлбэл түүнийг огцрууллаа. Огцрох огцрохдоо “нөөцийн мах хулгайлсан” хэргээр. Монголчууд айлын гэрээс түүхий мах хулгайлсан хүнийг “улаан махны бузартай” хэмээн цээрлэдэг. Тэр байтугай мах худалдах, худалдаж авахдаа хүртэл хэл ам, хэрүүл тэмцэл хийхээс зайлсхийдэг. Урьд өмнө ийм хэргээр ажил албан тушаалаасаа бууж байсан нэг ч даргыг харсангүй.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрөгч бямба гаригт “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах худалдаалдаг цэгүүдэд ажилласныхаа дараа Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлсөн. “Улс оронд хулгай дээрэм хэрээс хэтэрлээ. Төсөл, тендер хулгайлдаг байсан бол одоо ард иргэдийхээ аягатай хоол руу орлоо” гэж хэлээд нийслэлээс зарласан төсөл, тендер болгоныг шалгахыг байгууллагынханд үүрэгдсэн.

Нийслэлчүүд өнгөрсөн онд 8000 тонн мах нөөцөлж байсан бол энэ жил 5000 тонныг нөөцөлжээ. Үүнээс 2500 тонныг борлуулсан тухай Татварын ерөнхий газар мэдээлсэн байна. Үлдсэн 2500 тонн нь сох дутсан, өөрөөр хэлбэл хулгайд алдагдсан. Иргэн Б 219 сая төгрөгөөр 15 тонн мах худалдаж авсан. Нөөцийн мах бэлтгэсэн 9 компанийн хоёр нь нэг хүний компани /Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний эгч Х.Цэндбаяр/ байна гэх мэтчилэн чих дэлдийж, нүүр улаймаар зүйлүүд яригдсан. “Гурилын хулгайчийн гуя цагаан” гэдэгчлэн Х.Баттулга гэдэг хүнд хийхгүй юм ч гэж алга даа.

Нөөцийн мах бэлтгэсэн ААН-үүдэд төсвөөс 6 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлсэн юм байна. Өөрөөр хэлбэл, тонн тутамд 1,2 сая төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг. Үүнийхээ төлөө махны үнийг Засгийн газартай гэрээлсэн үнээр нийлүүлдэг. Энэ жилийн хувьд хонины махыг 13000, үхрийн махыг 15000 төгрөгөөр гэрээлсэн юм байна. Гэтэл тал нь алга болчихсон. Нөөцийн мах худалдаалдаг цэгүүд нь нөөцийн махгүй болсон, үхрийн мах кг нь 30 мянгаас даваад 40 мянга хүрчихсэн…

Энэ үндэслэлээр Х.Нямбаатар ажлаа хүлээлгэн өглөө. Х.Нямбаатар дарга хариу мэдэгдэл хийлээ. “Зовлогыг маань хорьж чадах ч зориг зүрхийг маань хорихгүй шүү бацаан аа” хэмээн хэмээн лайв хийж цамналаа. Х.Нямбаатар 1978 оных, Л.Оюун-Эрдэнэ нь 1980, Н.Учрал 1987 оных. Насны зөрүү 10 хүрэхгүй. Гэхдээ энэ чухал биш. Гол нь улс төрийн, төрийн хүний хувиар эрхэлж байсан ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах, тэр хэмжээнд биеэ авч явах, хянаж сурах нь наад захын дадал юм. Албан тушаалыг авсан шигээ өгч сурах ёстой. Ард иргэдээ “ялаа” гэж үздэг ах, дүү хоёрт намын дарга аа “бацаан аа” гэх бол юу ч биш байх л даа. Гэхдээ иргэдийн, энэ этгээдүүдийг сонгосон, томилсон хүмүүсийн хэмжүүр арай өөр байх ёстой.

Х.Нямбаатар “Монгол улсад хууль цааз гэж байдаг бол эцэст нь тултал явна” гэж байх шиг байна лээ. Тэр нь харин зөв. Шалгах ёстой юм байвал шалгуулаад л гарах хэрэгтэй. Бухимдаад байх шаардлага байхгүй. Эхнээсээ шалгагдаад явж байгаа. Х.Нямбаатарын орлогч Т.Даваадалайг “Туулын хурдны зам” төслийн хэргээр хорьж шалгаж байгаа. Эхнэрийнхээ компаниар дамжуулж тендер авсан, мөнгө угаасан хэргээр.  32 км замыг 2,3 их наяд төгрөгөөр барихаар төсөвлөсөн. Нэг метр замын төсөв 70 саяас давсан гэсэн үг. Тэгээд тэр нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад ямар ч хувь нэмэр оруулахгүй, тооцоолол байхгүй, судалгаа хийгдээгүй байна гэдгийг мэргэжилтнүүд ярьсаар, хэлсээр, шаардсаар байж ажлыг нь зогсоосон. Х.Нямбаатар харин “Би үхсэн ч Туулын хурдны замыг зогсоохгүй” гэж мэдэгдсэн. Зогсоохгүй гэсэн шалтгаан нь ч тодорхой болсон.

Нэг эрдэмтэй хүн “Их төсөвтэй ажлыг том, мега төсөл гэдэггүй юмаа. Төслийн үр өгөөж нь их байж том, мега болдог юмаа” гэж хэлсэн байна лээ. Х.Нямбаатар Улаанбаатар хотын түүхэнд байгаагүй том төсөвтэй хотын дарга байсан. Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын түүхэнд байгаагүй том төсөвтэй Ерөнхий сайд байсан. Гэвч монголчууд болон нийслэлчүүдэд наалдсан зүйл нэгээхэн ч байхгүй.

Х.Нямбаатарын хотын дарга болоод л автобусны буудал дээр худалдаа хийж байгаа айлын авгай нартай хэрэлдэж эхэлсэн. Араас нь ТҮЦ эрхлэгчдийг амьжиргаанаас нь салгасан. Зүв зүгээр байсан бордюруудыг хуу татаж хаяад хятадаас авчирсан үйлдвэрийн боржингоор сольсон. Явган хүнийг замыг зам биш, там болгосон.

Ерөөсөө Х.Нямбаатар даргын гаргасан шийдвэр болгон иргэдийн эрх ашиг, амьжиргааг хөндөж ирсэн. Адаг сүүлд нь “махны хулгайгаар” ажлаа өглөө. Замын татвар, автомашины татварыг хэд дахин нэмчихээд тэр мөнгөөрөө бордюр шахна гэдэг арай л хэтэрсэн хэрэг байлаа. Ямартай ч Хэнтийн хоёр “бэрх”-ээс бид нэг хэсэгтээ ангижирлаа. Араас нь хаанахын ямар гээч "бэрх" нь ирэхийг харж л байя.

Сэмүүн

Хэт тансаглалд “үгүй” гэж хэлсэн түүхэн хуулиуд
Тансаг хэрэглээг хязгаарлах хууль гэдэг нь хүмүүсийн амьдралын хэв маягт шууд нөлөөлж, хэн юу өмсөх, хэр их тансаглах, ямар хоол идэхийг хүртэл зохицуулдаг байсан онцгой төрлийн хууль юм. Энэ нь зүгээр нэг эдийн засгийн зохицуулалт биш, харин нийгмийн давхарга, эрх мэдлийн ялгааг хадгалах чухал хэрэгсэл байлаа. Өөрөөр хэлбэл, бүх хүнд ижил боломж олгох биш, харин хэний юу хийхийг “хил зааж” өгдөг байсан гэсэн үг.

1. Эртний Ром: Хямрал ба хязгаарлалт

Эртний Ромд тансаг хэрэглээг хязгаарлах хууль анх хүчтэй хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ нь ихэвчлэн хүнд үе, ялангуяа Хоёрдугаар Пуникийн дайн-тай холбоотой байв. Улс санхүүгийн дарамтад орсон үед төр засаг хүмүүсийн илүү зардалтай амьдралд хяналт тавьж, эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл, тансаг хувцсыг хүртэл хязгаарласан байдаг. Дараа дараагийн хуулиудаар найр, баярын цар хүрээг хүртэл багасгаж, нэг ширээнд суух хүмүүсийн тоог хүртэл зааж өгдөг болсон нь тухайн үеийн нийгмийн хатуу зохицуулалтыг харуулна. Эндээс харахад тансаглал нь зөвхөн хувийн асуудал биш, улсын бодлогын нэг хэсэг байжээ.

2. Дундад зуун: Тансаглал бол нэр хүнд

Дундад зуунд тансаг байдал нь нийгмийн байр суурийг илтгэдэг гол зүйл болсон. Язгууртнууд тансаг хувцас, найраараа өрсөлдөж байсан бол сүм хийд даруу байдлыг уриалж байв. Гэвч Хар үхлийн дараа энгийн хүмүүс илүү боломжтой болж, язгууртнууд тэднийг хязгаарлах шинэ хууль гаргасан. Энд тансаглал нь эрх мэдлийн тэмцэл болсон.

3. Дундад зуун: Хувцсаар хүнийг тодорхойлох нь

Дундад зуунд хүний өмссөн хувцас нь түүний нийгмийн байдал, шашин шүтлэг, бүр өвчтэй эсэхийг хүртэл илтгэдэг байв. Язгууртнууд урт хошуут гутал өмсөж өөрсдийгөө ялгаруулдаг байсан бол зарим шашны бүлгүүд тусгай тэмдэг, хувцас өмсөх ёстой байжээ. Энэ нь хүмүүсийг амархан ялгаж таних боломжийг бүрдүүлж байсан ч нөгөө талаас ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр болж байв. Хувцас бол зүгээр нэг гоёл биш, нийгмийн “паспорт” байсан гэсэн үг.

4. Тюдорын үе: Эдийн засгийн ашиг сонирхол

Тюдорын үеийн Англид тансаг хэрэглээг хязгаарлах хууль эдийн засгийн зорилготойгоор илүү тод хэрэгжсэн байдаг. Тухайлбал, бүх энгийн эрчүүдийг ням гаригт ноосон малгай өмсөхийг албадаж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийг зорьжээ. Энэ үед хэн ямар материал өмсөх, ямар гоёл хэрэглэхийг хүртэл хуульчилсан байсан нь тухайн нийгмийн нарийн бүтэц, хяналтыг илтгэнэ. Эдийн засагч Адам Смит ийм хуулиудыг шүүмжилж, “баян хүмүүс ядуусыг хянах арга” гэж үзсэн нь учиртай.

5. Франц: Хууль байгаа ч боломжгүй бодит байдал

Францад Людовик XIII энгийн хүмүүст тансаг хувцас, алт мөнгөн чимэглэл хэрэглэхийг хориглосон хууль гаргасан ч бодит амьдрал дээр энэ нь төдийлөн нөлөө үзүүлээгүй. Учир нь энгийн хүмүүс тийм үнэтэй зүйлсийг худалдан авах боломжгүй байсан тул уг хууль бараг хэрэгжих шаардлагагүй байв. Зарим хууль бодит амьдралаас тасарсан байсны тод жишээ энэ юм.

6. Ази: Ёс суртахуун ба дэг журам

Азийн орнуудад, ялангуяа Хятад болон Японд тансаг хэрэглээг хязгаарлах нь зөвхөн эдийн засаг бус, ёс суртахуун, уламжлалтай холбоотой байв. Хятадад эртний засаглалын үед тансаг оршуулга, хувцсыг хүртэл хязгаарлаж байсан бол, Японд нийгмийн давхарга бүрт тохирсон амьдралын хэв маягийг нарийн зааж өгсөн байдаг. Байшингийн хэмжээ, барилгын материал хүртэл зохицуулагдаж байсан нь энэ хяналтын цар хүрээг харуулна. Эдгээр хууль нь нийгмийн дэг журмыг олон зуун жил хадгалж чадсан.

7. Орчин үеийн жишээ

Өнөө үед ч зарим оронд тансаг хэрэглээг шууд болон шууд бусаар хязгаарлах тохиолдол бий. Жишээлбэл, Хойд Солонгост удирдагч Ким Чен Ын-ий өмссөн загваруудыг дуурайхыг хориглосон явдал гарч байсан. Энэ нь тансаглал зөвхөн эд зүйл биш, харин эрх мэдлийн бэлгэдэл хэвээр байгааг харуулж байна.

https://www.caak.mn/post/view/43825

Зөвшөөрөлгүй химийн хорт болон аюултай бодисуудыг ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Цагдаагийн байгууллагаас энэ онд нэр бүхий хуулийн этгээд хайлуур жонш баяжуулах зорилгоор цианид, хүчил зэрэг химийн хорт болон аюултай бодисуудыг зөвшөөрөлгүй ашигласан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд зааснаар холбогдох этгээдийг 15 сая, хуулийн этгээдийг 30 сая төгрөгөөр торгож, үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан тул хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэхийг Экологийн Цагдаагийн Албанаас санууллаа.

ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨЛ
Сүүлийн таван зууны турш хүн төрөлхтөн бусдыг чөлөөлөх дайнд хамаг бүхнээ зориулжээ. Ялангуяа хорьдугаар зууны эхэнд хувьсгалчид “Феодалууд, хөрөнгөтөнүүдтэй тэмцэж ард түмнийг дарлагч ангиас чөлөөлж коммунизмыг байгуулна” гэсэн мулгуу зорилго тавьж баахан дайн тулаан хийв. Тэрхүү коммунистуудын өдөөсөн харгис дайн, зэвсэгт халдлагад нийтдээ 100 сая хүн амь насаа алджээ. Тэрхүү коммунистуудын чөлөөлөлт нь эцэстээ коммунизмын боолчлол болоод дууссан даа. Орчин үед ч гэсэн хориннэгдүгээр зуун гарчихаад байхад коммунистууд болон исламистууддайн өдөөж бусад руу дайрсаар байна. Оросын төрийн тэргүүн Украиныг нацистуудаас чөлөөлнө гээд 4 жил дайн хийж байна, Ираны төр шашны тэргүүн жагсаал цуглаан хийсэн ард түмнээ “Бурханы дайсан” хэмээн зарлаж аллага үйлдсээр байна. Хамгийн зөв зорилго бол хүн бусдыг чөлөөлөх биш, өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Энэ юү гэсэн утгатай үг болохыг өгүүлье.

Хүн гэдэг амьтан эхийн хэвлийгээс төрмөгц Сансар хэмээх том шоронгийн хоригдол болдог. Хүн гэдэг амьтан Сансарт төрөх - үхэхийн тойрогт  хичнээн галав хоригддогийг хэн ч үл мэднэ. Нэг галав гэж 1 сая 360 000 жилийг хэлээд байгаа юм. Хүн хааша ч явсан нэг хэвийн амьдрал түүнийг угтаж байдаг. Эхлээд бага насандаа хичээл сургуульдаа явна. Өглөө явж үдээр гэртээ ирнэ. Сургууль дээр багш нар хорвоогийн элдэв юм заана.Алгебрийн адармаатай томьёоноос эхлээд алаг хорвоогийн химийн бүцийг хүртэл заана. Физикийн өчнөөн томьёо заана. Сургуулийн завсарлагаанаар сургуулийн атаман хүүхдүүд нэг нэгнийгээ дээрэлхэнэ.Сургуулиа төгсөөд их дээд сургуульд орно. Мөн л нөгөө амьдрал үргэлжилнэ. Оюутнууд яаж багшийг аргалж шалгалтаа өгөх вэ, яаж гайгүй дүн авах вэ, яаж ийгээд сургуулиа төгсөж дипломоо авах вэ хэмээн бодно. Сургуулиа төгсөөд нэг газар хуваарилагдана. Тэнд дарга. захирал босс гээд нэг нөхөр чамайг дарангуйлах гээд хүлээж байдаг. Ажил хийгээд л байдаг. Өглөө бүр ажилдаа явна, орой гэртээ ирнэ. Амьдрал дээшилдэггүй. Цалин хүрдэггүй. Цалингүй бол амьдрал сүйрэх гээд байдаг. Тэгээд бүх насаараа аль нэг албан байгууллага, компаниас хамаарч ажлын боол болдог. Хүнийг өвчин, хөгшрөлт, үхэл  хүлээж байдаг. Хүнийг хулгай дээрэм, атаархал хорсол, үзэн ядалт хүлээж байдаг. Хүн бүх насаараа ажилласаар байтал нэг мэдэхэд ахмад хүн болж тэтгэвэрт гардаг. Ихэнхи ахмадууд маань тэтгэвэрт гараад тэтгэврийн л хэрүүл хийдэг. Тэтгэвэр нэмдэггүй төр засагтаа гомдоно, үгийг нь сонсдоггүй үр ач нартаа гомдоно. Гомдсоор  байгаад элдэв өвчин тусаж Эрлэг номунханд очих цаг нь болчихдог. Хүн их гэнэн амьтан. Хүн бүх насаараа ямар нэг юм хүлээгээд байдаг. Амьдрал сайжирна, албан тушаал ахина, баян болно, хөндийгөөр дүүрэн малтай болно, хөнжлөөрөө дүүрэн хүүхэдтэй болно, хутга тавилгүй мах иднэ, хундага тавилгүй архи ууна  гэх мэтийн ахуй ертөнцийн зүйл хүлээдэг,  горьддог. Горьдлого нь талаар болоход гомддог, харуусдаг, уурладаг. Хүмүүст янз бүрийн зүйл тохиолддог. Тохиолдож байгаа сайн, муу зүйл бүхэн чинь үйлийн үр юм. Сайн үйл хийвэл жаргал ирнэ, муу үйл хийвэл зовлон ирнэ. Үйлийн үр эндүүрдэггүй. Юү ч тохиолдсон ажиглаад бай.Тохиолдсон зүйл бүрт хөөрцөглөөд хэрэггүй.  Учир нь бүх юм болоод өнгөрдөг. Болоод өнгөрөх юмны төлөө сэтгэлээ чилээх юун. Амь зуух гэж хүмүүс их ядардаг, их залхдаг. Ингээд хүмүүс ахуй ертөнцөөс уйдаж эхэлдэг. Үүнийг Магад гарахуй сэтгэл төрлөө гэдэг. Үхэл, мөнх бусыг бясалгаад эхэлвэл зөв замд орлоо гэсэн үг. Ингэвэл номын аньс нээгдэнэ гэдэг. Хүмүүсийн амьдралд ертөнцийн найман ном буюу найман хандлага саад болдог.  Лам багш айлдахдаа “Магтаал муушаал, алдар гутамшиг, олз гарз, жаргал зовлон гэсэн амьдралын найман хандлагад автаж,  тэр бүгдэд дурлах, дургүйцэхийн  тэнэглэл  надад байна уу, үгүй юү  гэдгийг сайтар шинжилж,  энэ бүгдээс чөлөөлөгдөх хэрэгтэй” хэмээжээ. Тэхлээр хүмүүс өөрийгөө ахуй ертөнцөөс чөлөөлөх нь чухал. Өөрийгөө чөлөөлөхийн тулд Бурханы номыг бясалгах хэрэгтэй. Бурханы номын гол чиглэл бол “Магад гарахуй сэтгэл - Боди сэтгэл - Хоосон чанар” юм. Үүнийг Мөрийн гурван эрхэм гэдэг.  Бурханы номонд хүний зовлонг бичсэн байдаг. Хүмүүс төрсөн биеэ ахин дахин орхихын зовлонтой. Хэн боловч гурван мянган ертөнцөд урьд цагт төрж байгаагүй, үхэж байгаагүй гэх газар зүүний үзүүрийн төдий ч байхгүй. Сансарт хүн болж төрөөд үхсэн ясыг нь цуглуулвал Сүмбэр уулнаас өндөр, цус нь далайгаас ч арвин болно. Тиймээс хүний биеийг олж төрлөө хэмээн гайхуулан хөөрөмшөх явдал үгүй , энэ бүгдийг орхих жамтай тул энэ бүгд сэтгэлд итгэмжтэй зүйл бус хэмээжээ. Товчилвоос Бурхан багшийн айлдсан ”Хураасны эцэст барагдана.Өндөрлөсний эцэст нурна.Учирсны эцэст хагацна.Төрсний эцэст үхнэ” гэдэг сургаал сансрын мөн чанарыг тодорхойлсон байгаа юм.

Хүн чи хэн юм бэ?  Чи бол хайрцаглагдсан амьдралын боол биш. Чи бол ахуй ертөнцийн эрэг шураг биш. Чи бол өдөр бүр ажилдаа яарч цагт хавчигдаж амьсгаа нь давхцаж явдаг ажлын боол биш. Чи бол оюун билигт хүн. Чи завгүй байна гэдгээ болиод ганц удаа ч гэсэн сэтгэлээ амраагаад чөлөөтэй амьсгалаад үз л дээ. Чи уулын орой дээр гараад ганцаараа суугаад ганц хором ч гэсэн бясалгаад үз л дээ. Өөрийнхөө сэтгэлийг шинж. Чи бол үргэлж өөрчлөгдөж байдаг. Чи гэрт ороод өрхийн тэргүүн болдог, хүүхдүүдийнхээ аав нь болдог, ажил дээрээ очоод ажилчин хүн болдог. Хорвоо хоосон чанартай гэдгийг чи мэдэх үү? Чи өөрийгөө чөлөөлөхийн тулд гэгээрэлийн зам мөрд эргэлт буцалтгүй орох хэрэгтэй.

Гэгээрэхийг хүссэн хүн Бурхан багшийн сургаал зарлиг, сэтгэл төвлөрүүлэх ёс, оюун ухаан гэсэн гурван эрдмийг эзэмшиж, сахилыг чанд сахин мөрдөж бие,сэтгэлээ анхааралтай ажиглан таван мэдрэхүйн үүд хаалгыг сонор соргог хамгаалж нүглийг тэвчиж буяныг бүтээж сэтгэлээ төгс төгөлдөр болгох шаардлагатай. Санаа сэтгэлээ төвлөрүүлнэ гэдэг нь апагриха буюу шуналыг огоорч сэтгэлийн амгалан байдлыг олохыг хэлж буй аж. Оюун ухаан гэдэг нь Бурхан багшийн хутагтын дөрвөн үнэнийг мэднэ гэсэн үг буюу зовлонгийн үнэн, зовлонгийн шалтгааны үнэн, зовлонгоос салж болохын үнэн, зовлонг таслан зогсоох зам мөрийн үнэн юм.Найман зөв зам мөр нь: зөв үзэл, зөв сэтгэхүй, зөв үгс, зөв үйлс, зөв амьдрах арга, зөв тэмүүлэл, зөв дурсан санахуй, зөв бясалгал ажгуу. Зөв үзэл нь Бурхан багшийн айлдсан дөрвөн үнэнийг танин мэдэж учир шалтгааны үнэнд итгэж ,эд юмсыг зөв үзэхийг хэлнэ. Зөв сэтгэхүй нь хүслийн эрхэнд үл автаж шуналын эрхэнд үл орох,үл уурлах, бусдад хор үл хүргэх юм. Зөв үгс нь худал үл хэлэх,үл чалчих, үл хараах, хоёр нүүр үл гаргах юм.Зөв үйл нь амьтны аминд үл халдах,хулгай үл хийх, буруу үл хурьцах юм. Зөв амьдрах арга нь хүн ичмээр арчаагүй амьдрах аргаас зайлсхийхийг хэлнэ.Зөв тэмүүлэл нь хүн хэзээ ч үл залхуурах,зөв зорилгод хүрэхийн тулд хүч чармайлт гаргахыг хэлнэ.Зөв дурсах нь аливаа үйлийг бодолтой үйлдэхийг хэлнэ.Зөв бясалгал нь өмнөө зөв зорилго тавьж оюун ухаанаа гэгээрүүлэхийг хэлнэ

Гэгээрэлд хүрэх эрдмийн үндэс нь Боди сэтгэл юм. Боди сэтгэлийн үндэс нь үлэмж их энэрэнгүй сэтгэл аж. Боди сэтгэл бол тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэл гэсэн дөрвөн сэтгэл дээр тогтдог. Лам багш нар айлдахдаа:”Бодисадва нараас Бурхан гарна, Бодь сэтгэл их нигүүлсэнгүйгээс үүднэ, харин Их нүгүүлсэнгүй сэтгэл амьтны зовлон оршин буйд дулдуйдаж төрнө. Зовлон үгүй бол хэрхэн их нигүүлсэнгүй сэтгэл төрөх буй. Их Хөлгөний нигүүлсэнгүй сэтгэл зовлонт амьтны ачаар төрнө. Их нигүүлсэнгүй сэтгэл там, бирд, адгуусан,хүн, асур, тэнгэр төрөлхтөн нэг тус бүрийн зовлонг таниснаар төрдөг болмой” хэмээсэн байдаг. Тэхлээр зовлонг таниснаар боди сэтгэл төрдөг, мунхаглалыг таниснаар гэгээрэл төрдөг ажээ. Дөрвөн хүчийг ашиглаж муу үйлийн үрийг тасалдаг. Дөрвөн хүч гэдэг нь: 1.Нүгэлт муу үйлийг гэмших хүч, 2.Дахин үйлдэхгүй гэсэн шийдвэрийн хүч, 3. Гурван эрдэнэд аврал одуулж засах хүч, 4.Хамаг амьтны тусын тулд Бурхны хутгийг олох хүсэл, Авралыг одуулж, Боди сэтгэлийг төрүүлэх суурь хүч юм.

Хүн зовлонгийн шалтгаан болсон хорт сэтгэлээс эхлээд түргэн салах хэрэгтэй. Хорт сэтгэлийг санскритаар“Klesha” гэдэг. Олон хорт сэтгэлээс хамгийн хортой нь шунал, уур, мунхаг гурав болой. Энэ гурав бол 84 000 нисваанисийн суурь юм. Энэ гурваас болж хүмүүн бид эдүгээ хүртэл олон галавын хугацаанд  сансрын зовлонт тойрогт эргэлдсээр байна, нисваанист хүлээстэй хэвээр байна. Хүсэл шуналаасаа болж хүн зовж байдаг. Хүсэл шунал хүнийг гуйлгачин болгож, уур омог хүнийг араатан болгодог. Гэгээрэхийг хүсэгч хүн эхлээд сэтгэлийг зовоогч нисваанисийг танин барьж дарах хэрэгтэй. ”Нисваанис гэдэг нь сэтгэлийг ихэд тавгүй болгогч муу сэтгэл ажгуу. Нисваанис нь товчоор сэтгэлийн гэм гэсэн үг. Муу сэтгэлийн ёзоор нь хүсэл тачаал, уур хилэн, мунхаг гурав бөгөөд хүсэл дээр суурилсан 21 000 нисваанис, уур дээр суурилсан 21 000 нисваанис, мунхаг дээр суурилсан 21 000 нисваанис, энэ гурав холилдсон нисваанис дээр суурилсан 21 000 нисваанис буюусэтгэлийн нийт 84 000 нисваанис байдгийг Бурхан багш нээж эдгээр нисваанис буюу муу сэтгэлийг дарах ерөндөг болгон 84 000 номын цогцсыг айлджээ. Хүн эхлээд язгуурын зургаан нисваанисийг дарах хэрэгтэй.Энэ нь хүсэл тачаал, уур хилэн, омог бардам, мунхаг, нисваанист тээнэгэлзэл, нисваанист үзэл юм. Нисваанисийг дөнгөж сэтгэлд үүсэнгүүт танин барьж дарах хэрэгтэй. Ихэнхи хүмүүс нисваанисыг танидаггүй, харин нисваанистайгаа нөхөрлөөд нисваанисийнхаа боол нь болчихсон байдаг. Нисваанисийг гадаад шулам, дотоод шулам, нууц шулам хэмээн гурав ангилдаг. ”Ном гүнзгийрэх тутам шулам гүнзгийрдэг” гэгчээр гадаад, дотоод шулмыг судрын ёсыг хэрэгжүүлж дардаг бол нууц шулам судрын ёсонд дарагддаггүй ажээ. Нууц шулмыг зөвхөн тарний ёсыг хэрэгжүүлж дардаг ажээ.

Гэгээрэхийг хүссэн хүн Хоосон чанар буюу Шуньятын тухай сургаалийг мэдэх хэрэгтэй. Аливаа юмс үзэгдэл зөвхөн нэр томьёолол буюу нэрийтгэлийн төдийд байдаг бөгөөд өөрийн мөн чанараар буюу бусдад харгалзахгүйгээр бүтсэн зүйл тоосны төдий үгүй болой.Хүмүүст өөрийн нүдээр харахад эргэн тойрон байгаа үзэгдэж харагдаж мэдрэгдэж буй юмс үзэгдэл үнэхээр бүтсэн мэт харагдах боловч мөн чанарыг нь судлагч билгүүнээр үзэхэд аль нь үнэхээр бүтсэн бэ? хэмээн эрж үзвээс дан гагц өөрийн бие дааж үнэхээр бүтсэн юу ч эс олдох ажээ.Хэрэв ямар нэг үнэхээр бүтсэн зүйл тоосны төдий олдвоос үнэхээр бүтсэн зүйл байна хэмээн үзэх атал тийм үнэхээр бүтсэн зүйл тоосны төдий ч үл олдох ажээ.  Учир иймээс үзэгдэл юмс бүхэн зөвхөн томьёолол буюу нэрийтгэлийн төдий байх боловч мөн чанар нь эрж хайгаад эс олдох хоосон чанартай ажээ. Энэтхэгийн мэргэд: “Би-г баримтлах үзэл нь чамд тор болж чи хашигддаг. Би-г баримтлах үзлээс салж, тор замхарсан цагт огторгуй чинийх болно.Чи ч чи биш болж, огторгуйг дотроо агуулж, энгүй уудам, цаглашгүй оршихуй болно” хэмээн сургасныг санах хэрэгтэй.

Хүн гэгээрэхийн тулд буян үйлдэж гэгээрэх шалтгаан нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Буян үйлдэхийн тулд буян гэж юу вэ? гэдгээ мэдэх хэрэгтэй. Буян гэж бусдад туслах сайн сэтгэлээр өдөөгдөж үйлдсэн, бусдад ач тустай аливаа үйл бүхнийг хэлнэ. Өөрөөр хэлвэл арван хар нүглийн эсрэг сайн үйлдлийг хэлнэ. Нүгэл гэдэг нь муу сэтгэлээр өдөөгдөж үйлдсэн, үр дагаварт нь өөрт болон бусдад зовлон авчирдаг үйл бүхнийг хэлнэ. Хүн гэгээрэхийн тулд гэгээрэлийн арван шатыг дүүргэх хэрэгтэй.

Гэгээрлийн таван  мөр, арван шатыгтовчлонавч үзвэл: Эхлээд Магад гарахуй сэтгэл буюу Эй Жүнг үүсгэнэ - Дараа нь нэгдүгээр мөр болох Чуулганы мөр буюу Цог ламд орно - Хоёрдугаар мөр болох Найралдлагын мөр буюу Жор ламд орно - Гутгаар мөр болох Үзэхүй мөр буюу Тон ламд орно, энэ мөрд нэрийдсэн нисваанисийн түйтгэрийг арилгана, Нюндэв гүнтаг гэдэг - Дөтгөөр мөр болох Бясалгахуйн буюу Гэтлэх мөрд буюу Гом ламд орно, энэхүү мөрийн эхний долоон шатанд сэтгэлийн төрөлх шинжтэй нисваанисийг буюу нисваанисийн уг үндсийг арилгадаг, Нюндэв линжэ гэдэг - мөн энэхүү мөрийн наймаас аравдугаар шатанд мэдэгдэхүүний түйтгэрийг арилгана, хирээс хагацсан газар гэнэ – Тав дугаар мөр нь Чинагш үл суралцахуйн мөр буюу Лов лам гэнэ, энэхүү мөрд сэтгэлийн хирээс бүрэн хагацаж бодийн хутгийг олж, гурван цагийн бүх юмс үзэгдлийг нэгэн зэрэг илтэд тольдон юмсыг онон болгоох гайхамшигт чадвартай төгс гэгээрсэн Бурхан болно хэмээдэг.

Тэхлээр гэгээрэхийг хүссэн хүмүүс эрдэмт лам Багшийн ач тус, авшиг ерөөл, өөрсдийн хичээл зүтгэл, тэвчээр хатуужил, сахил санваар, эр зориг, энэрэл нигүүлсэл, баатарлаг боди сэтгэл, билиг оюун, Бурханы ном, бясалгал, буяны хүчээр гэгээрэлд хүрч сансрын зовлонгоос гэтэлж аврагддаг ажээ.   Учир иймд хүмүүс минь ахуй ертөнцийн аахар шаахар юмнаас өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй юм байна шүү. Алийн болгон хүмүүс ашиг орлого, хөрөнгө мөнгө, албан тушаал,  хэргэм зэргийн төлөө бүх амьдралаа үрж дуусгах юм бэ. Эцсийн эцэст хүн хураасан хөрөнгө, бүх юмнаасаа хагацах нь мэдээж. Хүн авах идэхийн төлөө амьдрах бус, аврал гэгээрэлийн төлөө амьдрах нь утга учиртай юм шүү. Хамаг амьтан Гэгээрэлийн хутгийг олж Сансарын зовлонт хүрднээс чөлөөлөгдөх болтугай.

Доржийн СҮХБААТАР    2026.04.29

НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Монголын татварын албанаас 2026 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос иргэдэд шилжүүлж эхлэхээр болсныг мэдээллээ.

Өмнөх оны гүйцэтгэлийг харвал, Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын 2025 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтоор нийт 1 сая 377 мянга 396 иргэнд 112 тэрбум төгрөгийг олгосон байна. Иргэд буцаан олголтоо  авахын тулд худалдан авалт бүрийн баримтаа тухай бүрд нь системд бүртгүүлэх шаардлагатай. Баримтаа хугацаанд нь бүртгүүлээгүй тохиолдолд буцаан олголтод хамрагдах боломжгүй болохыг татварын байгууллагаас анхааруулж байна. Иймд иргэн бүр худалдан авалт хийхдээ баримтаа заавал авч, цахим системд бүртгүүлснээр өөрийн авах ёстой буцаан олголтыг алдалгүй авах боломжтой юм.