Нутгийн мэдээ - Ховд аймаг

Орон нутгийн замд гулгаа үүсэж, осол гарах эрсдэл нэмэгдэв
Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүссэнээс халтиргаа, гулгаа ихсэж, зам тээврийн осол гарах эрсдэл нэмэгдэж байна.

Нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас зам, даваа гүвээ хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл байдал үүссэн байна. Улмаар аймаг, орон нутгийн авто замын засвар арчлалтын компаниуд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор үзлэг, цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж байгаа ажээ. Тодруулбал, Увс салбарын зам хариуцагчид улсын чанартай А1701 дугаартай Ховд–Улаангом чиглэлийн авто замын Улаангом талаас 25–53 км-ийн хоорондох Тогшилтын хөтөл орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цас цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэсэн байна.

Мөн А0902 Булган-Мөрөн чиглэлд 11-49км хооронд гулгаа үүссэн хэсэгт цас хайлуулах давс цацах ажил хийгдэж байгаа бол А1002 Эрдэнэт-Булган чиглэлд зам үзлэг хийжээ.

Алтай-Баянхонгор, Алтай-Ховд чиглэлүүдийн замуудад авто замын үзлэг хийж, А0304 дугаартай Алтай-Ховд чиглэлд давс, бодис цацах, автогрейдерээр авто замын зорчих хэсэгт үүссэн хунгар цасыг түрж цэвэрлэх, А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлд Говь-Алтай салбарын ажилчид замын үзлэг хийж ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий гадзраас мэдээлэв.

Өнөөдөр /2026.10.23/ Ховд, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Хөвсгөл, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж.

Тиймээс хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан, цаг агаар, замын нөхцөл байдлыг харгалзан үзэж, зайлшгүй шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг Онгцгой байдлын газраас анхааруулав. Мөн суурин газарт замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хоорондын зайгаа барьж, хүлээцтэй хандаж замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж замын хөдөлгөөнд оролцохыг сануулав.

Ховд аймгийн нутагт есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суужээ
Ховд аймгийн Буянт сумын нутаг аймгийн төвөөс баруун урт 35 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т орших Хар цохио багийн Далтын-Ус хэмээх газарт Дуут сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан есөн зорчигчтой, хоёр суудлын автомашин цасанд суужээ.

Энэ тухай дуудлагыг 2026.10.21-ний өдрийн 16:40 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход “Уаз 29891” загварын гурван зорчигчтой суудлын автомашин, “Toyota Land Cruiser 80” загварын 6 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан байна.

"Шинэ Ховд" үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Ховд аймагт /2026.10.17/ ажиллах үеэрээ “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн талбайд ажиллаж, тулгарч буй асуудлыг нь шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ. Бүтээн байгуулалт нь 2027 онд дуусаж, 2200 хүн шинээр ажилтай болно.

Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогод баруун бүсэд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтын түвшинг сайжруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийг Ховд аймгийн Жаргалант суманд байгуулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалт нь 2022 онд эхэлсэн.

Автозам, цахилгаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, мэдээлэл холбооны шугам сүлжээ, арьс ширний цэвэрлэх байгууламж, уурын дулааны станц зэрэг найман төрлийн дэд бүтцийн ажил 95 хувьтай үргэлжилж байна.

Эдгээр ажилд 60.1 тэрбум төгрөг зарцуулжээ. Засгийн газраас дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нь бүрэн шийдвэрлэн ажиллаж байна.

Тус паркт 100 гаруй аж ахуйн нэгж үйлдвэр байгуулах хүсэлт ирүүлжээ. Цаашид паркаа өргөжүүлж, хүнд үйлдвэрлэлийн бүс болгохоор ажиллаж байгаа гэж тус паркийн төлөөлөл хэлж байв.

Цэвэр бохир усны холболтын ажилд болон үйлдвэрлэл, технологийн паркт үйлдвэр байгуулах аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг хэрэгтэй. Мөн бизнес инкубатор, технологи дамжуулах төв зайлшгүй шаардлагтайг байгааг “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн гүйцэтгэх захирал С.Батсайхан танилцууллаа.

Хууль эрх зүйн болон санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийлээд Засгийн газраас Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг сайжруулж, шинэчлэх ажлыг эхлүүлээд байгааг хэллээ.

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан Баруун бүсийн тулгуур төв, хилийн хоёр боомттой зах зээл нэвтрэх боломж сайтай учраас Ховд аймагт тус паркийг байгуулж буй.

Засгийн газраас малын гаралтай түүхий эдийн бүрэн боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдүүлэх, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшинг 20 хувиас 40 хувь, ноос боловсруулалтыг 25 хувиас 55 хувь, арьс, ширний гүн боловсрлуулалтын түвшинг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлэхэд анхаарч хөрөнгө оруулалт, бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

О.Хангай аварга: Монгол төрийн тэргүүн маань Баян-Өлгий аймагт очиж, ард иргэдтэйгээ уулзаж олон жил бугшсан нөхцөл байдалтай танилцах гэж байгаад баяртай
Сүүлийн өдрүүдэд сошиал орчинд Баян-Өлгий аймгийн иргэдийн талаар хоёр талцаж буй. Тэгвэл О.Хангай "Монгол төрийн тэргүүн маань 9 сарын 14-нд Баян-Өлгий аймагт очиж ард иргэдтэйгээ уулзаж олон жил бугшсан нөхцөл байдалтай танилцах гэж байгаад баяртай байна.

Монгол улсын үндсэн хуулинд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс,нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхаж үл болно гэж 14-р зүйлийн 2 дэхь хэсэгт заасан байдаг.

Хохирогчийн дүрд тоглоод, Баян-Өлгий аймагт “ХААН” шиг амьдарч байгаа нөхдүүдэд, үе удмаараа ялгаварлан гадуурхагдаж, дээрэлхүүлж байгаа урианхай тува дөрвөд иргэдээ хамгаалж амьдрах орчин нөхцлийг нь сайжруулъя.

Миний постон доор лайк дарсан залуугийн, хөдөө байгаа аав ээжийг нь дарамталж байхыг бодоход, үг хэлүүлэхгүй, хэлснийг нь дараа дарамтлах шинжтэй байна.

Монгол иргэдтэйгээ тусгайлан уулзаж санал бодол,  тулгамдаж байгаа асуудлыг нь сонсох нь зөв байхаа" гэлээ.

Тэрээр өмнө нь "Малын бэлчээр, өвөлжөө, хаваржааны газар,сумын төв шиг энэ тэндгүй хашаалсан бунхан шарилыг цэгцлэх цаг болсон байхаа.

Урианхай ,тува, дөрвөд иргэдээ тухайн сум аймгийн тамгын газар, ажлын байраар хангаж ажиллаж амьдрах орчин нөхцлийг бүрдүүлье.

Та нар маань болж байгаа болохгүй байгаа зүйлийнхээ талаар бичиж үлдээгээрэй" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлж нүүр номондоо нийтэлсэн байдаг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Дараа нь Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачилсан хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Үүнд Ховд аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүч чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ. “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,355 оюутан суралцаж байгаагийн 50 гаруй нь Ховд аймгийнх юм. Оюутан залуус төгсөж ирээд орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Станц 2030 онд ашиглалтад орсноор баруун аймгуудын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж, төвийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх юм. ХX зуун тусгаар тогтнолын зуун байсан бол XXI зуун эдийн засгийн аюулгүй байдлаа хангасан зуун байх учиртайг хэллээ. Эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болох нь чухал байгааг тэмдэглэв. “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, шинээр 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь амжилт гэж үздэгээ хэллээ. “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон. Мөн 330 сая ам.долларын үнэ бүхий самнасан ноолуур экспортод гаргасныг дурдлаа.

Цаашид улс орны хөгжилд чухал ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрийг жадлан эсэргүүцдэг, гацаадаг бусармаг үйлдэл гаргахгүй байх нь чухал гэдгийг онцоллоо. Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт үүнээс болж саатан, 2-3 жилийн хугацаа алдсаныг жишээ болголоо. Гэхдээ тухайн үед эсэргүүцэж байсан иргэд одоо зөвөөр ойлгон, дэмжиж байгааг хэллээ. Цаашид ард иргэдийг эв нэгдэлтэй байж, хүн бүр ажил хөдөлмөр эрхлэн, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ нэгдэж, хичээн зүтгэхийг уриаллаа. Ховд аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 оны байдлаар 1 их наяд 554 тэрбум төгрөгт хүрч, баруун бүсийн Дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэг орчмыг дангаараа бүрдүүлсэн байна. Мөн нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 17,1 сая төгрөгт хүрчээ.

Эдгээр үзүүлэлтээрээ баруун бүсдээ тэргүүлж, улсын хэмжээнд Орхон, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн дараа дөрөвдүгээрт орж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцаж, аймгийн иргэдтэй уулзан, бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр зэргийн талаар танилцуулна.

Ерөнхийлөгч 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллахдаа Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцоно.

Түүнчлэн аймгийн иргэдтэй уулзахаас гадна Өлгий сумын 2 дугаар дунд сургуульд зочилж, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ
Ховд аймгийн Булган суманд бүртгэгдсэн шүлхий өвчний (САТ-1) голомтоос Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт ирсэн 12 толгой үхрийг хязгаарлалтад оруулж, дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд шүлхийн вирусийн өвөрмөц генийн хэсэг илэрчээ. Үүнтэй холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газрын чиглэлийн дагуу дээрх 12 толгой үхрийг устгалд оруулсан байна.

Мөн өвчний нууц үеийн эрсдэл болон цаашид халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хатуу хөл хорио тогтоож, хяналтын постуудыг ажиллуулж байна. Хөл хорио тогтоосон бүсийн бог малд шүлхий өвчинтэй төстэй шинж тэмдэг илэрсэн тул хоёр удаа дээж авч шинжлүүлэхэд “сөрөг” буюу шүлхий өвчин илрээгүй гэсэн лабораторийн дүгнэлт гарсныг холбогдох албаныхан мэдээллээ. Тархвар зүйн нөхцөл байдал, өвчний нууц үе болон илэрч буй төстэй шинж тэмдгүүдийг харгалзан хорио цээрийн дэглэмийг 28 хоногийн хугацаагаар үргэлжлүүлэхээр болсныг Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Шүлхий өвчний тархалт нэмэгдэж байгаа тул Ховд аймаг баяр наадмын хугацаагаа хойшлуулжээ
Малын гоц халдварт шүлхий өвчний тархалт нэмэгдэж байгаа тул Ховд аймгийн баяр наадмын хугацааг хойшлуулсан талаар Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ.

Тодруулбал тус аймгийн Алтай, Булган, Үенч сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт SAT-1 шүлхий өвчин бүртгэгдэж, тархалтын хүрээ нэмэгдэж байгаа тул аймаг, сумдын баяр наадам, ойн арга хэмжээ болон бусад тэмдэглэлт баярыг 2026 оны 8-р сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулж байгаа юм байна.

Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Сэлэнгэ зэрэг аймгуудад шүлхий өвчин бүртгэгдээд байгаа билээ.

Увс аймагт мөн адил шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээг 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хязгаарлаад байгаа юм.

З.Мэндсайхан сайд нутгийнхнаа тойглож явна
Н.Учралын Засгийн газрын Сангийн сайдаар сонгогдсон З.Мэндсайхан сайд Ховдын угшилтай. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд Ховд, Увс, Говь-Алтай зэрэг баруун бүсээс сонгогдсон нэгэн. Улсын их ажлын хажуугаар З.Мэндсайхан сайд Ховд аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг бөгөөд Сангийн сайдаар томилогдсоныхоо дараа нутгийн алдартай бөхчүүд, УИХ-ын гишүүд зэрэг нутгийнхаа нэр хүндтэй хүмүүсийг тойглож, дайлж явна.

Шинээр томилогдсон Сангийн сайдад төсвийн орлого тасарсан, орлого буурсан, төсөв нь алдагдалтай цаг үед улсынхаа төсөвт санаа зовниж суух их ажлын хажуугаар нутгийнхнаа ч марталгүй тойглож явааг нь албан тушаалтай болоод нутгийнхнаа гэж явна хэмээн улс төрийн хүрээнд жиг, жуг гэлцэнэ.

Ховд аймгийн нутгийн зөвлөлийн цайллагын үеэр үндэсний бөхийн улсын аварга О.Хангайг Ховд аймгийнхаа нутгийн зөвлөлийн дэд дарга болгосон талаар ч сошиал орчинд шуугиж эхэлж. О.Хангайгийн хувьд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөгөөд 2022 оны Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмаар 1024 бөхийн барилдаанд өвдөг шороодолгүй 10 даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн байдаг. Ийнхүү шинэхэн Сангийн сайдын нутгийнхаа нэр хүндтэй, олон хүндлэгдсэн хүмүүсээр хүрээгээ тэлж, нутгийн зөвлөлдөө багтаасан нь 2028 оны сонгуулиа бодож яваагийн илрэл гэж намын нөхөд нь ил, цагаан ярьж эхэлжээ. Сонирхуулахад, Сангийн сайд З.Мэндсайхан нь Монгол Улсын манлай уяач гэдгийг олон нийт тэр бүр мэддэггүй билээ.

https://news.mn/r/2873752/

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ
Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн уулзалт өнгөрсөн бямба гарагт болжээ. Уг уулзалтаар нутгийн зөвлөлийн шинэ удирдлагыг сонгосон бөгөөд дэд даргаар Улсын аварга Оргихын Хангайг сонгожээ.

Үндэсний бөхийн улсын аварга О.Хангай Ховд аймгийн Буянт сумын харьяат бөгөөд 2022 оны Арлын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар 1024 бөх барилдахад 10 даван түрүүлж, Улсын аварга цол хүртсэн юм.