Уул уурхай - Ховд аймаг

Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гарагт (2025.11.11) “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар болон хатагтай Кейти Жаксон нар “Оюутолгой” төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах чиглэлээр хоёр талын хэлэлцээ амжилттай үргэлжилж, зарчмын тохиролцоонд хүрснийг цохон тэмдэглэв. Талууд хэлэлцээг амжилттай урагшлуулж, бодит үр дүнд хүргэх нь чухал гэдэгт санал нэгдлээ.

Ерөнхий сайд зээлийн хүүг бууруулах асуудлыг “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаас тусад нь авч үзэж, шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцлов. Тэрбээр цаашид “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилж байх нь Монголын Улсын ашиг сонирхлыг бүрэн төлөөлөхөд чухал алхам болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон “Оюутолгой” төслийн Монголын талд ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдын дэвшүүлсэн саналуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө идэвхтэй, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

ХЭРСҮҮ БАЙЯ: "ХАЛЗАН БҮРЭГТЭЙГ ТОЙРСОН "ХУДАЛ"...
Ховд аймгийн Мянгад суманд хэрэгжиж буй Халзан Бүрэгтэй төслийг тойрсон худал цуурхалууд гэнэт эрчимжиж эхэллээ. Тодруулбал, нийгмийн сүлжээнд “Lkhagva Dorj” “Шагдарсүрэн Норовсамбуу” нэртэй фэйсбүүк хаягнаас “Халзан Бүрэгтэйд газрын ховор элемент олборлож, баруун таван аймаг экологийн сүйрэлд хүргэх нь” гэсэн агуулгатай шинжлэх ухааны ор үндэслэлгүй, илт худал бичлэгүүд сэвэгдэж байна. Ийм төрлийн худал мэдээллүүд Ховд аймгийн фэйсбүүк групп руу нийтлэгдэж буй нь газрын ховор элементийн Халзан Бүрэгтэй төслийг зохион байгуулалттай харлуулах, ОХУ болон БНХАУ-ын гар хөл болж сонирхлыг нь хамгаалах ажиллагаа юм.

Монгол улс газрын ховор элементээ олборлох нь хоёр хөршийнхөө зах зээлийг булааж ашиг сонирхлыг нь булаах эрсдэлтэй тул хэзээнээс “Эх орончид” гэх биеэ худалдагсдаар дамжуулан ашиг сонирхолоо хамгаалж буй баримтууд манай тагнуулд авагдсан мэдээллээр баталгааждаг.

Уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалтгүй хөгжсөн нэг ч улс дэлхийд байхгүй. Тиймээс бид Монгол улсын боловсрол, эрүүл мэндийг салбарыг хөгжүүлье, ирээдүйгээ өөдрөгөөр харая гэвэл ашигт малтмалын төслүүдээ дэмжих ёстой. Оюу толгой төсөл хэрэгжиж буй Өмнөговь аймгийн өрсөлдөх чадвар болоод иргэдийнх нь аж амьдрал монгол улсдаа толгой цохиж байна. Хэдхэн жилийн өмнө эх орончид байгаль экологи сүйрнэ гэж орон нутгийн иргэдийг мөн л турхирч байв. Гэвч эх орончдын үймээний эсрэг болж тус аймаг хөгжиж, иргэд нь хөлжижээ.

Одоо Оюутолгойн дайтай том төсөл Халзан Бүрэгтэйг эсэргүүцэгчид амилж байна. Арваадхан жилийн дараа газрын ховор элементээ олборлосон Ховд аймаг хөгжиж иргэдийнх нь амьдрал дээшилнэ.

Хүн төрөлхтөн байгаль эхийнхээ хишгийг хүртэж ашиглаж хөгжсөн. Монголчууд ч байгалийн баялагийнхаа үр шимийг нь хүртэж хөгжих эрхтэй. Монголын хөгжүүлэхгүй, үүрд ядуу байлгаж хянах сонирхол зөвхөн “хойд урд” хоёр хөршид бий. Учир нь манай газрын ховор элементийн Халзан Бүрэгтэй төсөл хэрэгжвэл дэлхийд нийлүүлэлтээрээ ноёрхож буй Хятадын нөлөө алдагдана. Мөн газрын ховор элементийн томоохон төслүүд хэрэгжүүлж буй ОХУ-ын борлуулалтад шууд нөлөөлж өрсөлдөгч болно. Нэг нь газрын ховор элементийн олборлолт нийлүүлэлтээр нөгөө нь нөөцөөрөө тэргүүлдэг ийм л хөршүүдээс шидсэн “хор” монголчуудыг мунхруулан наадахаар эх оронч гэх “эсэргүү” нөхдүүдийг ашиглаж байна.

Цахимд түгж буй худал бичлэгүүдэд ихэвчлэн газрын ховор элемент нь урантай ижил төстэй шинж чанартай радиоидэвхт бодис гэжээ. Ухаж олборловол цацраг идэвхт бодисоор нь хүн мал хордож ундны ус ширгэнэ гэв. Монголчуудыг мэдлэггүй гэж хэт басамжлан доромжилж буй ийм худал бичлэгүүдэд бүү итгэ. Хэрсүү байцгаая ...

Адгийн амьтдын эцсийн хоргодох цэг “эх орон” гэх үг байдаг...

https://www.shuud.mn/a/559822

Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа
Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн II хуралдаан өнөөдөр боллоо. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаа учраас экспортоо нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Тиймээс тус ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, шийдвэрүүдийг гаргах юм.

2025 оны төсөвтөө нэг тонн нүүрсийг 105 ам.доллароор нийт 83 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан. Гэсэн хэдий ч он гарсаар эхний хоёр сарын байдлаар нүүрсний үнэ тонн нь 80 гаруй ам.долларт хэлбэлзэж, 20 орчим хувиар буураад байгаа юм.

Ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд боомтуудад ажиллаж, хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, төмөр замын нүүрсний тээврийн үнийг 50 хувь бууруулах, Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Эдгээр арга хэмжээний үр дүн 1-2 сарын дараа мэдрэгдэж эхлэх аж.

Сангийн сайд Б.Жавхлан: Ханги, Гашуунсухайт боомт манай биржийн арилжааг нэвтрүүлж байгаа гол хилийн боомтууд. Тэнд биржийн арилжаатай холбоотой асуудлууд байна. Шивээхүрэн боомтын тухайд хувийн компаниуд нүүрсээ гаргаж байна. Тэнд нөхцөл байдал арай өөр байна. Хувийн компаниуд оролцсон боомтын бүтээн байгуулалтын ажил маш сайн явсан байна.

Нүүрсний үнэ унаад байгаа түр зуурын асуудлаас шалтгаалж экспорт багассан. Боомтын наана, цаана овоолгууд үүссэн. Тиймээс биржийн шинэ арилжаанууд хийгдэж чадахгүй болчихоод байгаа. Цаашдаа биржийн асуудлыг шат дараатай шийдээд явна. Төр төмөр зам, боомт талаас бүхий л боломжит өртгүүдийг бууруулж байна. Хамгийн нэгдүгээрт бид газар дээр нь очоод Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замын Гашуунсухайт, Ханги чиглэлийн төмөр замын тээврийн үнийг авто тээврийн үнэтэй өрсөлдөхүйцээр буурууллаа. Тухайлбал, Ханги чиглэлийн төмөр замын тээвэр 92 ам.доллар байгаа бол төмөр замынхыг 90 ам.доллар бууруулсан. Цаашдаа ч бууруулах боломжийг эрэлхийлж ажиллана.

Б.Дэлгэрсайхан: Цаашдаа экспорт нэмэгдэнэ

Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан: Ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт боомтууд дээр ажиллаад ирлээ. Манай ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэхэд хил боомтод ямар гацаа байна, хаана өртөг зардал өндөр байна вэ гэдгийг хараад, гурван боомтод ажиллалаа. Зам тээврийн яамны хувьд төмөр замын нүүрсний тээврийг нэмэгдүүлэхийн тулд нүүрсний тарифыг 50 хувь хөнгөлсөн. Энэ хөнгөлөлт машины тээвэртэй өрсөлдөхүйц хэмжээнд очсон. Гэвч газар дээр нь очоод харахад тарифыг бууруулах олон боломж харагдаж байна. Уурхайн амнаас нүүрсийг зөөгөөд ачилтын талбайд авчирдаг зардал өндөр байна. Үүнийг хямдруулах боломж бий. Мөн хилээр гарч байгаа гарцыг нэмэгдүүлэх боломж байна.

Цаашдаа экспорт нэмэгдэнэ. Боомтуудаар явахад Ханги-Мандал боомтоор гэхэд экспорт чөлөөтэй гарч байна, боломж байна. Гашуунсухайт дээр Ганцмодны агуулах дүүрсэнтэй холбоотойгоор Хятадын талын татан авалт нэлээд багассан байна. Гэхдээ ямар ч байсан бид тээврийнхээ өртөг зардлыг хямдрууллаа. Шивээхүрэн боомт дээр нүүрс хэвийн гарч байна. Ямар нэгэн тээврийн гацаа байхгүй байна.

Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтыг шийдсэний дараа Сэхээ-Шивээхүрэн боомтын төмөр замыг холбоно. 300 метр л дутуу байна. 300 метр төмөр зам тавьчихад бараг Ганцмод-Гашуунсухайтаас өмнө ашиглалтад орох боломж байна.

Ц.Туваан: Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Манай улсын экспортын 93-94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буураад ирэхээр Монгол Улсын төсвийн орлого доголддог. Тиймээс манай ажлын хэсэг маш чухал байгаа юм. Нүүрсний арилжааг манай улс Уул уурхайн биржийн тухай хуулиараа явуулдаг. Бирж дээрээ зараад 3-4 сарын дотор нүүрсээ хүргэдэг байсан. Өнөөдөр манай хилээр гарч байгаа нүүрс өмнө нь зарагдсан нүүрс гэж ойлгож болно. Тэнд үндсэн гацаа үүсэж байгаа.

Манай хамгийн гол нүүрсний экспортыг гаргадаг боомт дээр Хятадын талдаа агуулах нь дүүрчихсэн байна. Тиймээс нүүрс хүлээж авах зайгүй байгаатай холбоотойгоор тээвэрлэх, борлуулах асуудал доголдоод байгаа юм. Мөн нүүрсний үнэ унасантай холбоотойгоор Уул уурхайн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Яагаад гэхээр энэ хууль үнэ өсөлттэй үед батлагдсан. Унахаар хэрхэн зохицуулах асуудлыг шийдээгүй байсан учраас биржийн арилжаан дээр гацаа үүсэж байна. Тиймээс маршаагийн Засгийн газрын хуралдаан дээр Уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаа яриад УИХ-д өргөн барина.

Уул уурхайн бирж дээр маш олон удаагийн арилжаа амжилтгүй болоод байна. Үнэ унаад байгаа учраас өнөөдөр худалдаж авсан үнэ нь маргааш дахиад унавал яах вэ гэдэг боломжлолоос болоод арилжаанд орохгүй байна. Тиймээс хуулиараа индексжүүлж өгснөөр тодорхой хугацааны дотор үнийг буулгаж өгөх боломж бүрдүүлнэ.

Энэ жил манай улс 83 сая тонн нүүрсийг 105 ам.доллароор борлуулна гэж төсөвтөө тусгасан. Үнэ унасан учраас экспортлох хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай. Ерөнхий сайдын түвшинд болон Хятадын Хөгжил шинэтгэлийн хороотой уулзахдаа Монгол Улсын нүүрсний экспортыг 100 сая тонноос дээш гаргах зорилготой уулзалт, хэлцэл хийгээд явж байна.

Түүнчлэн, Биржийн журамд өөрчлөлт оруулсан. Нүүрсний үнэ өндөр байх үед биржийн хатуу нөхцөлтэй худалдаа хэвийн үргэлжилж байсан бол үнэ буурсан үед үнийн хатуу нөхцөлийг урт хугацаагаар тулгах нь худалдан авагч талд их хэмжээний алдагдал үүсгэж байгаа учраас нүүрсний татан авалтууд гацаж хилийн наана болоод цаанаа хэт их овоолго үүсээ, ачаалал үүссэн. Тиймээс нүүрсний үнэ өссөн үед өсгөж, буурсан үед буулгах үнийн индексийг боловсруулж, журмаа шинэчилсэн. Үүний үр дүнд эхний ээлжинд 1 сая тонн нүүрс худалдан авах захиалга орж ирсэн талаар сайд нар мэдээллээ. Цаашид энэ байдал үргэлжилвэл богино хугацаанд биржийн арилжаа сэргэнэ гэж тооцож байгаа аж.

Э.Болормаа: Ховд аймагт болж байгаа иргэдийн эсэргүүцэл зүй ёсны асуудал
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Болормаа дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “Бид Оюутолгой дээр алдсан гэдэг байдлаар юун дээр алдсан, ямар боломжит хувилбар байсан бэ гэдгийг тодорхой болгомоор байна. Тиймээс одоо хэлэлцэж байгаа хуулийн төслийн ажлын хэсэгт Оюутолгой эсвэл Эрдэнэс Оюутолгойд ажиллаж байгаа төлөөллөөс оруулах хэрэгтэй.

Интернэтээс хайж үзэхэд хамгийн сүүлд 2024 оны зургаадугаар сард “Орано майнинг” компани Нигери улсаас хөөгдсөн юм байна. Энэ ямар шалтгаантай юм бол. Ажлын хэсгийнхэн үүнийг судалсан уу.

Мөн усны асуудалтай холбоотойгоор Ховд аймагт болж байгаа иргэдийн эсэргүүцэл бол зүй ёсны асуудал. Байгаль орчин, хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хөнгөн байдлаар авч үзмээргүй байна. Ураны эрсдэлд хөнгөн хуумгай хандаж болохгүй гэж үзэж байна.

“Мон атом” компанийн захирал Д.Далайжаргал: Франц улс Нигери, Канад, Габон гээд гурван улсад уран олборлож байсан. Өнгөрсөн жил Нигерид төрийн эргэлт гарсан учраас Француудыг гаргасан. Одоо Франц улс өнгөрсөн хугацаанд олборлосон шар нунтгаа гаргах асуудлаар Нигери улстай хэлэлцээр хийж байгаа.

Байгаль орчны үнэлгээний хувьд бид 2017 оноос хойш найман удаа судалгаа хийсэн.

Ажлын хэсгийн гишүүн Н.Тэгшбаяр: Ураны газар доор уусган баяжуулах аргыг бид зохиосон зүйл биш. Дэлхийд нийт олборлолтын 60 орчим хувь нь энэ аргыг ашиглаж байгаа.

Дэлхий үүсэхэд л уран байсан газар цацрагийн эрсдэл, хоруу чанартай орчин байгаа. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аргаар уран олборлоход эрсдэл байхгүй. Харин цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын тухай дүрэм, журмыг баримтлаад ажиллахад асуудалгүй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Энэ хуулийн төсөлтэй холбоотой том ажлын хэсгийг Н.Учрал сайд ахалж байгаа. Тус ажлын хэсэгт "Эрдэнэс Оюутолгой"-н удирдлагуудаас орсон.

Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш
Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид бүхний хамтын өмч. Ганц Ховдын мянгадуудын өмч гэж хэн хэлсэн юм. Яасан сүртэй жагсаал вэ. 500 орчим иргэн уулын мухарт сүрт жагсаал хийлээ.
500 байтугай тавуулаа нэгдэж тэмцэл өрнүүлэх нь тархай бутархай сэтгэхүйтэй Монголын хээр талын малчдад түвэгтэй. Цуглах ч үгүй. Тэнд яг малаа хариулж байгаа малчин түмэн цугласан гэхэд бас эргэлзээтэй. Ядуу амьдралтай монголчуудын сэтгэхүйг хөрөнгөтнүүд ингэж л ашиглаж ирсэн. Үндсэндээ дотоодын хэдэн олигархын турхиралт, санхүүжилтээр хийгдэж байгаа зодоонд орон нутгийн иргэдийг ашигласан өдөөн хатгалга. Монголын төр ялагдаж л байна. Аймгийн Засаг дарга М.Амарсанаа гэж нөхөр биеэр очиж бүх ажлыг нь зогсоожээ. Монголын төр хүчгүй байгаагийн тод жишээ энэ.
Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Монголиан Нешнл рийр ийрткорп” компани. Тус компанийн хайгуулын үйл ажиллагааг иргэд ийнхүү зогсоожээ. Газрын ховор элемент гэдгийг энгийнээр ойлгуулахад, Лийтий бол Цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд ордог гол бүтээгдэхүүн. Дэлхийд асар их хэрэгцээтэй байгаа түүхий эд. Барууны орнууд үг сүггүй хөрөнгө оруулах баялаг орд. Ер нь бол монголчуудын валютын орлого. Монгол руу урсах асар их мөнгөний урсгал. Үүнийг л монголчууд хүсээд байгаа биз дээ. Өдөр шөнө, өглөө оройгүй гадаадын хөрөнгө оруулалт татах тухай ярьж, зүүдэлж, эрх баригчид үүний төлөө л гадаад руу шогшиж байгаа биз дээ. Гэтэл байгаа байдал нь энэ.
Гадныхны турхиралт, гадныхны санхүүжилтээр үймээн үүсгэв… гэхчлэн нийгмийн сүлжээнд бичиж, турхирч байна. Тийм ч байж болно, эсвэл үгүй ч байж болно. Баримтгүй мэдээлэл. Харин харагдах байдлаараа бол дотоодын зөрчил байх өндөр магадлалтай. Хэрэв тийм бол “Надад биш бол чамд бас биш шүү” гэдэг монголчуудын сонгомол философи үйлчилж буй хэрэг. Үүний л тод жишээ гэж шинжээчид бичиж эхэллээ. Арваннэгдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд болсон нэр бүхий иргэд, тодорхой ТББ-уудын зүгээс нарийн зохион байгуулсан зөрчилдөөн, иргэдийг турхирсан үймээн нь цагдаагийн хяналтаас гарах хүртлээ ширүүссэн нь маш аюултай үйлдэл юм. Энэхүү үймээний үеэр төслийн талбайд ажил үүргээ гүйцэтгэж байсан нийт 66 хүний амь нас, эрүүл мэнд ноцтой байдалд орсныг хуулийн байгууллагаас мэдэгдсэн.
Ийм турхиралт, үймээн газар бүрт өрнөвөл Монгол Улсын ганц мөнгө олж байгаа уул уурхай, эрдэс баялгийн салбарт эцэстээ юу болох вэ. Дуртай нь ийм үймээнийг өрсөлдөгчийнхөө эсрэг, эсвэл булааж авах гэсэн ордынхоо төлөө захиалан хийлгэх болно. Ингэж л харах ёстой.
Халзан Бүрэгтэйн төслийн талбайд болсон үйл явдал бол нутгийн иргэдийн үзэл бодол, эрх чөлөө, нутаг усныхаа төлөөх тэмцэл байсангүй. Ерөөсөө л хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Зориуд өдөөн турхирсан. Өндөр хэмжээний зохион байгуулалт, санхүүжилттэй, гэмт хэргийн шинж агуулсан үйлдэл байсныг хууль хяналтынхан эхний байдлаар дүгнэж байгааг эх сурвалж мэдээлж байна.
Одоо үүнийг хууль хяналтын байгууллага баримтаар тогтоох хэрэгтэй. Монголын төр, засгаас тусгай зөвшөөрлийг нь хуулийн хүрээнд олгох шийдвэрийг гаргасан л юм бол тухайн компанийг өмгөөлж, хамгаалах үүрэгтэй. Шийдвэртээ эзэн байх ёстой. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол ТӨр мөн. Мэдээж олонхын шийдвэрээр төрөөс тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан байх. Олонхоороо тус шийдвэрийг гаргасан гэдгийг ч энд дурдах нь илүүц биз. Тэгвэл олонхиороо гаргасан тэр шийдвэртээ тууштай байгаач ээ. Ардчилсан нийгмийн үндсэн зарчим бол Олонхийн шийдвэрээ дагах.
Төрөөс гаргасан олонхын шийдвэрийн дагуу Халзан Бүрэгтэйн төслийн хөрөнгө оруулагчид нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулсныг компанийн зүгээс албан ёсоор мэдэгдсэн. Тухайлбал, 2024 оны есдүгээр сард төслийн урьдчилсан ТЭЗҮ дуусч, эцсийн шатны буюу нарийвчилсан ТЭЗҮ бэлтгэх ажлыг эхлүүлсэн байна лээ. Мөн тус төслийн “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ”-ний судалгааг Австрали, Өмнөд Африк, Канад,Монголын компаниудын хамтарсан багаар гүйцэтгүүлж 2026 оны эхний улиралд дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа бас мэдэгдсэн. Халзан Бүрэгтэйн бүх ажил ийнхүү хуулийн хүрээнд, үе шаттайгаар хэрэгжих явцад ийнхүү түвэгтэй байдал үүсч, ажлыг гацаалаа. Монголд мөнгө санхүү хамгийн ихээр босох ирээдүйтэй томоохон төсөл хөтөлбөрүүд ингэж царцдаг түүхтэй. Өмнөх олон ч кейс бий. Түүний л нэг үргэлжлэл болох вий гэж эдийн засагчид болгоомжилж, харуусаж байна. ийм байж бидний монголчууд яаж мөнгө олох юм бэ.
Монголын төр засаг ашиглалтын тусгай зөвшөөрлөө нэгэнт өгсөн л юм бол одоо Халзан Бүрэгтэйн төслийг үргэлжлүүл. Эдийн засгаа ингэж авар, сэргээ гэж л бид төрд татвар төлдөг биз дээ. Хэрэвзээ ийм балмад үйлдэл, үймээн самуун, турхиралт өдөөлтийг өөгшүүлж, тэднийг зоргоор нь тавьж, бууж өгөөд байвал Монголын төрийг цаашид хэн тоох юм.
Монголын хуульд хэн захирагдах юм бэ. Ширэнгийн хуулиар, Африкийн отог омгийн зарчмаар амьдарцгаах юм уу. Төр засгийн зүгээс хөрөнгө оруулагчдаа, татвар төлөгч аж ахуйн нэгжээ хамгаалж, дэмжиж эдийн засгаа сэргээхгүй юм бол Мянгадын хэдэн малчин шиг амьдруулах гээд байгаа юм уу…
Б.Нямаа

“Халзан бүрэгтэй” төслийн эргэн тойронд
Ховд аймгийн Мянгад суманд орших Халзан бүрэгтэй төсөл бол Монгол Улсад байгаа 5-6 газрын ховор элементийн төсөл, 20 гаруй илэрцийн нэг. Уг төсөлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 200 сая гаруй ам.долларын ажлууд хийгдээд байгааг Төслийн нэгжээс нь мэдээлж байсан.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны есдүгээр сард Ховд аймагт ажиллах үеэр иргэдээс ирсэн гомдол саналыг сонссоны дараа Засгийн газрын хуралдаанаар Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаж байсан. Тэгвэл тухайн төслийн үйл ажиллагааг буцаан сэргээх, дараагийн үе шатны судалгааг явуулах болсонтой холбоотой орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. Иймд Халзан бүрэгтэй төслийн эргэн тойронд юу болж байгааг тоймлон хүргэж байна.Халзан бүрэгтэй төсөл гэж юу вэМонгол Улсын хэмжээнд нийт  газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонны нөөц бүхий нийт 6 орд илрүүлээд байгаа юм. Энэхүү эрдсийн баялгаараа манайх дэлхийд эхний 15 дугаар байрт жагсдаг. Хэрэв олборлолтын үйл ажиллагааг эрчимжүүлбэл газрын ховрын экспортоос их хэмжээний орлого олж эдийн засгаа өсгөх боломжтойг эдийн засагчид хэлдэг. Манай улсад энэ чиглэлээр бодитой үйл ажиллагаагаа явуулж байгаа төсөл бол Халзан бүрэгтэй.Төсөл яагаад эсэргүүцэлтэй тулавУг төслийг хэрэгжүүлэгч “Mongolian National Rare Earth Corp” ХХК нь нутгийн иргэдтэй харилцан ойлголцолд хүрч чадаагүй хэвээр байна. Тодруулбал, 2022 онд “Mongolian National Rare Earth Corp” ХХК зөвшөөрлийн эрхээ авах үед Мянгад сумын иргэд тайван жагсаал хийж, уг төслийг эсэргүүцэж байсан билээ. Тэгвэл 2024 онд судалгаа, хайгуулаа үргэлжлүүлэх гэтэл нутгийн хайгуул өрөмдлөгийн улмаас цацрагийн идэвхжил зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа асуудалд яаралтай арга хэмжээ авахыг шаардаж, салбар яам болон орон нутгийн удирдлагуудад гомдол, өргөдлөө хүргүүлээд байна.Хамгийн сүүлд гэхэд арваннэгдүгээр сарын 2-нд Халзан бүрэгтэй уулыг хөндүүлэхгүй гэж Ховд аймгийн 200 гаруй морьтой иргэн болон 1000 гаруй хүн тайван жагсаал хийсэн байна. Иргэдийн төслийг эсэргүүцээд байгаа гол шалтгаан нь Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлбэл Монгол Улсын баруун хязгаар тэр дундаа Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Буянт, Чандмань сум цаашлаад Завхан, Увс аймгийн байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, биологийн төрөл зүйлийн мөхөл болно. Монгол Улсын цэвэр усны нөөцийн 15 хувь хордоно. Халзан бүрэгтэй уул Ховд голоос 12 км, Хар-Ус нуураас 19 км, Мянгад сумын төвөөс 16 км, Буянт сумын төвөөс 29 км, Ховд хотоос 51 км орчим зайтай оршдог гэнэ. Урантай холбоотой худлаа мэдээлэл тарааж байна гэвУг асуудалд Төслийн гүйцэтгэгчид дараах байр суурийг илэрхийлсэн.Халзан бүрэгтэй төслийн менежер О.Бодьболд: 2022-2023 оны урьдчилсан ТЭЗҮ-д зориулсан хайгуулын ажил хийсэн. Тухайн хайгуулын ажлаар нөөцөө нэмэгдүүлсэн. Одоо банкны буюу үндсэн ТЭЗҮ-ний ажилд зориулж хайгуул хийх гээд бэлтгэл ажлаа хангаж байна. Гэвч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Ер нь орон нутгийн удирдлагадаа мэдээлэл хүргээд ажлаа явуулж байна. Гэхдээ ТББ-ууд ард иргэдийг турхираад гэх юм уу. Манай төслийг ураны төсөлтэй хольж хутгаж, худлаа мэдээлэл тарааснаас болоод асуудал үүсээд байна. Одоо талуудын байр сууриудыг харж байгаад компанийн зүгээс албан ёсны мэдээлэл хүргэнэ. Манайх 2024 оны зургадугаар сараас “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ” гээд том судалгааг Австралийн “Sustainability East Asia LLC ” компаниар хийлгүүлж эхэлсэн. Судалгаа нь 2026 он хүртэл үргэлжилнэ. Энэ судалгааны үр дүнд хүмүүсийн асуугаад байгаа байгаль орчин, ан амьтанд ямар нөлөө үзүүлэх талаар хариу нь баттай гарна. Одоо судалгаа дуусаагүй байгаа болохоор байгаль орчинд хэр хэмжээний нөлөө үзүүлэх, түүнийг ямар аргаар бууруулж ажиллахаа хэлэхэд эрт байна. Түүнчлэн, бид цацрагийн суурь түвшний мониторингийн судалгааг өнгөрсөн жилээс хийгээд явж байгаа. Энэ судалгаанд орон нутгийн иргэдийгоролцуулах талаас дата аж ахуй судалгаануудад хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Ер нь судалгаа хайгуулаа хийгээд л яваад байгаа. Харин олон нийтэд олборлолт хийж байгаа мэтээр хэлж, харагдуулаад байгаа болохоор төөрөгдөөд байх шиг байна. Судалгаа дууссаны дараагаар 2026 оноос үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ. Яг олборлолт нь 2028 оны сүүлээс эсвэл 2029 оны эхнээс эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Хайгуулын ажлын хүрээнд ямар нэгэн байдлаар байгаль орчин, хүн, мал амьтанд эрсдэл үзүүлэхгүй гэдэг нь баттай. Яагаад гэвэл ямар ч олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, хөрс хөндөөгүй. Зөвхөн дээж авах зорилгоор л өрмийн ажил явагдаж байгаа. Иргэдэд Халзан бүрэгтэй төслийн албан ёсны хаягаар буюу баттай эх сурвалжаас мэдээлэл аваарай гэж хэлмээр байна гэлээ.Халзан бүрэгтэй төслийн талаар хэн юу хэлэвАж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Ерөнхий сайдын айлчлалын үеэр салбарын улсын байцаагчийн зөрчилтэй гээд Халзан бүрэгтэй төслийг түр зогсоосон юм билээ. Тэгээд нөгөө компани нь яамнаас зөвшөөрөл аваад, улсын байцаагчийн хаасан зөрчил арилсан. Иймд тухайн асуудлаар дараагийн улсын байцаагч Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг сэргээ гэдэг зөвшөөрөл өгсөн асуудал юм. Ер нь газрын ховор элементийн асуудал нь дэлхий нийтийн төвд байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Газрын ховор элементийн салбарыг дэмжинэ” гээд Засгийн газрын хөтөлбөрт оруулаад, УИХ-аар батлуулсан. Монголд газрын ховор элементийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас Халзан бүрэгтэй төслийн компани арай бодитой хөрөнгө оруулаад явж байгаа. Хамтарсан Засгийн газар ДНБ-ий 130-аас дээш их наяд төгрөг болгоод, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар давуулна гэдэг зорилт тавьсан. Энэ зорилтыг хамгийн гол үүрч гарах салбар бол уул уурхайн салбар. Хариуцлагатай уул уурхайг л бий болгох хэрэгтэй. Халзан бүрэгтэй ордыг ашиглаж эхлэхэд ахиад нэлээд хугацаа хэрэгтэй байгаа.УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: Би нутгийн иргэдтэйгээ байнга холбоотой, энэ талаар мэдээлэлтэй байгаа. Тэгээд зүгээр суугаагүй. Энэ асуудлаар наймдугаар сарын 28-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайд Ц.Туваанд асуулга тавьсан. Асуулгын агуулга нь яагаад энэ төслийг явуулах гээд байгаа талаар юм. Гэвч өнөөдрийг хүртэл хариугаа аваагүй байна. Уг нь бол хуулиараа 30 хоногийн дотор буцааж хариу өгөх ёстой. Иймээс аравдугаар сарын 21-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хандсан байгаа. Би ч гэсэн нутгийн иргэдтэйгээ нэг ойлголттой байна. Байгалийн ховор элементийг дагаад уран буюу хүний эрүүл мэндэд онц ноцтой химийн элемент байгаа. Нөгөө талдаа Хар-Ус нуурын ай сав, Ховд аймгийн хүнсний ногоо үйлдвэрлэлийн төв, Ховд голын цэвэр усны нөөц гээд экологид нөлөөлөх эрсдэл байна гэдэг асуудлыг бид тавиад байгаа. Газрын ховор элементийг олборлох Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй юү гэдэг талаас нь ярих нэг өөр асуудал болох байх. Гэхдээ эдийн засагт хэрэгтэй гээд энэ улсад амьдарч байгаа иргэний эрүүл мэндийн асуудлыг хойш нь тавина гэж байхгүй. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Газрын ховор элемент болон уран нь тэс ондоо хоёр бүтээгдэхүүн. Ижил зүйл нь цацрагийн идэвх их, бага байдаг. Газрын ховор элемент бол стратегийн бүтээгдэхүүн. Тийм учраас үүнийг экспортлох нь маш хэрэгтэй. Энэ нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарвал тухайн уул уурхайн компани учраа олж байж цаашаа олборлох эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон гээд дураараа дургидаг байж болохгүй гэж боддог. Иргэддээ зөв ойлгуулж байж Халзан бүрэгтэйн төсөл явах ёстой. Хэрвээ манай улс газрын ховор элемент экспортолдог орон болбол том тоглогч болж чадна. Газрын ховор элемент дан ганц Халзан бүрэгтэйд байдаг юм биш. Монгол Улсад газрын ховор элементийн олон илэрц гарч ирсэн. УИХ-ын гишүүн Э.Болормаа: Халзан бүрэгтэй төслийн газар дээр нь очоод танилцаад, хэмжих төхөөрөмжтэй явсан. Цацрагт идэвхт бодисын тодорхой хэмжээ ялгардаг гээд байгаа эрсдэлийг яаж хаах вэ. Үр өгөөж нь хэнд очих вэ.Үнэхээр стратегийн чухал эд юм бол төрийн оролцоо ямар байх вэ. Ямар эрсдэл байгаа нь тодорхойгүй, тэр эрсдэлийг яаж бууруулах нь ойлгомжгүй. Ам хаасан төдий байна. Хар-Ус нуурын ай сав газарт, тэр нутаг орны бэлчээрт болон тэнд амьдарч байгаа хүмүүст яаж нөлөөлөх вэ гэдгийг тодорхой болгох ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ төслийг дэмжсэн УИХ-ын тогтоол бол гараагүй. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам газрын ховор элементийг бодлогоор дэмжинэ гэж байгаа. Миний шаардаад байгаа асуудал бол бодлогоор гэдгээ тодорхой болгомоор байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Орон нутгийн саналыг харгалзан, тэд хүсвэл энэ асуудлыг шийдэх ёстой гэсэн байр суурь хэвээрээ байгаа. 2019 онд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхэд би ахалж ажилласан. Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн бүр эрүүл аюулгүй амьдрах эрхийнхээ хүрээнд уул уурхайг ашиглахад байгаль орчинд хортой эсэхийг мэдэх эрхтэй” гэж заалт оруулсан. Тийм болохоор Ховд аймгийн Мянгат суманд амьдарч байгаа ард иргэд өөрсдийнх нь амьдралд болон хүрээлэн байгаль орчин, ан амьтанд хортой юу, үгүй юү гэдгийг мэдэх эрх нь хангагдах ёстой. Хоёрдугаарт, мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг Монгол Улс, Монголын ард түмэн хүртэх ёстой” гэж заалт оруулсан. Энэ заалтын хүрээнд төслийн ашгийг тэнд амьдарч байгаа иргэд хүртэх ёстой. Ийм хоёр нөхцөл хангагдсан тохиолдолд Халзан бүрэгтэйг ашиглаж болно. Түүнээс бусдаар Халзан бүрэгтэйг ашиглах асуудлыг ярих болоогүй. Яагаад гэвэл иргэд эсэргүүцэж байна.БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа: Газрын ховор элементийг олборлохоос өмнө олон улсын шинжээчдийн баг ажиллуулж, дүгнэлтийг харъя гэсэн байр суурьтай байна. Физикийн ухааны доктор, Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр: Газрын ховор элемент бол Мендлевийн үелэх системд байдаг жирийн л нэг үелэх систем. Бусад элементээс ялгаатай тал нь  цацраг идэвхт чанартай болон чанаргүй ховор элемент байна. Халзан бүрэгтэйн орд бол хэн нэгэн авчраад тарьсан өвс ногоо биш. Тэнд дэлхий үүсэхэд газрын ховор элемент байгалиасаа л байсан. Хойшид ч байх зүйл. Эдийн засгийн ач холбогдолтой бол олборлоно. Эс олборлосон ч хур тунадасны усаар шүүгдэж, угаагдаад, тэнд байгаа газрын ховор элемент Ховд гол руу, Хар-Ус нуур руу ч орж байгаа. Тэгэхээр олборлуулахгүй байлаа гээд гавьяа байгуулж байгаа хэрэг ердөө биш. Тийм учраас шинжлэх ухаан талаасаа эдийн засгийн ач холбогдолтой бол хаана ч олборлох ёстой. Аливаа газрын ус тухайн орчинд ямар эрдсийн хуримтлал байгаагийн толь болдог. Халзан бүрэгтэй ордыг ашиглах нь бүс нутагтаа хэрэгтэй. Дэлхий нийтэд газрын ховор элемент ховордож байна. Ийм учраас маш их эрэлттэй болж байгаа. Өндөр технологи газрын ховор элементээс хамаарч байна. Ийм тохиолдолд газрын ховор элементийг олборлуулахгүй гэж байгаа нь ухаалаг биш хэрэг. Дэлхийн газрын ховор элементийн зах зээл Хятад улсаас хамаарч байгаа. Бид Хятад улстай дүйцэхүйц газрын ховор элементийн нөөцтэй хэр нь өөрөө ч ашигладаггүй, өрөөлд ч ашиглуулдаггүй. Төслийн ерөнхий геологич А.Цолмон: Халзан бүрэгтэйн ордыг анх 1984 онд ЗХУ-ын эрдэмтэн, геологичид олж нээсэн. Үүнээс хойш судалгаа хайгуулын ажлуудыг Халзан бүрэгтэйн орд дээр үе шаттай хийсэн. Геологийн хайгуулын ажил олон үе шаттай явагддаг. Эхлээд бага, цөөн дээж авч үзнэ, дараа нь олон дээж авна гэдэг юм уу. Тиймээс эхлээд анхан шатны судалгааны ажлууд нь 1980-1990 оны үед хийгдсэн. Үүний үр дүнд Эрдэс баялгийн санд баялаг хэмжээгээр нь бүдүүн тойм байдлаар нь нөөцийг нь газрын ховор элемент агуулдаг гээд оруулсан байдаг. Тухайн үед газрын ховор элементийн хэрэглээ өнөө үе шиг их байгаагүй. Цахилгаан машин, гар утас, салхин сэнс зэрэг нь 1980-аад оны үед түгээмэл дэлгэрээгүй байсан. Ерөнхийдөө 2010 он гарснаас хойш дэлхийн зах зээл дээр технологийн хөгжлөө дагаад газрын ховор элементийн хэрэгцээ нь нэмэгдээд эхэлсэн. Тэр үед нь манай судлаачид геологи, хайгуулын ажлыг дахин эрчимжүүлж, зах зээл дээр эрэлттэй байж болох газрын ховор элементийг Монгол оронд байгаа эсэхийг эхнээс нь хайгаад, хайгуулын ажлаа үргэлжлүүлсэн.

https://itoim.mn/a/2024/11/04/event/jgk?56122772d107817a46088f0f5a4bfb38

Хөшөөтийн уурхайн жолооч нарын эрх зөрчигдөж байна
Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн нүүрс тээврийн жолооч нар шөнөөр тээвэр хийж байна. Учир нь "МонЭнКо" ХХК-ийн зам засвартай холбоотойгоор нүүрс тээврийн жолооч нарын амь нас, эрүүл мэнд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгааг хэлж байв.

Хөшөөтийн уурхайгаас Булган боомт чиглэлийн 311.2 км нүүрс тээврийн зам засварын ажлыг жил бүр хийдэг бөгөөд энэ жилийн засварын ажлыг 2024 оны есдүгээр сарын 3-16-ны өдрийг дуустал хийх гэнэ.

Энэ хугацаанд Хөшөөтийн уурхайгаас Улаантолгой хүртэл нийт 135 км авто замын хөдөлгөөнийг өглөөний 06.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд хүнд даацын нүүрс тээврийн машин зорчихыг хоригложээ. Харин жолооч нар оройн 20.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд 20 км/ цагаас дээшгүй хурдтай явах шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Мөн засварын ажил үргэлжлэх хугацаанд замын хажуугийн хэсгийн замгүй эрүүл газраар явахгүй байхыг анхааруулсан байна. Хэрэв шаардлагыг зөрчвөл тээврийн гэрээний дагуу тухайн жолоочийг таван удаагийн тээвэрлэлт хийх эрхийг хасах, тухайн жолоочийн хамаарах компаниас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна гэжээ.

Жолооч нарын мэдээлснээр, зам засварын ажлыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын хамаарал бүхий "Алтайн зам" ХХК 2.8 тэрбум төгрөгөөр засч байгаа гэв. Гэвч гэрээнд тусгасан өдрийн цагаар замаа засахгүй, жолооч нар шөнийн цагаар хагархай зам дээр осол аваар гаргах өндөр эрсдэлтэй байгаа аж.

“МоЭнКо” компани нь Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн нүүрсний уурхайгаас Булган боомт чиглэлийн 311.2 км тусгай зориулалтын авто замын 100 хувийн эзэмшигч бөгөөд 2024 онд Ховд аймгийн ОНХС-д долоон тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Хонконгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Монголиа Энержи Корпорэйшний (МЕК) 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2007 онд байгуулагдсан бөгөөд Хөшөөтийн чулуун нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшин ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

https://news.mn/r/2748538/

Монголчуудыг гүтгэн дээрэмдэх “Хятад” ажиллагаа
Ховд аймгийн Алтай суманд Богоч хэмээх орд бий. Энэ ордыг Талст молор гэх компани буюу Монгол улсын иргэн Б.Мөнхтөр эзэмшиж буй.

Гэвч Хятадын гурван иргэн Монголын хэсэг хүмүүстэй үгсэн хуйвалдаж, Мөнхтөрийн эзэмшиж буй Талст молор гэх компанийг буюу Богоч ордын баялагт шунан, худал мэдээллийг олон нийтэд тараан, шүүхийн шийдвэрийг уландаа гишгэн улайрах болжээ.

Хятадууд ийнхүү улайран шунаглахдаа Богоч ордын хууль ёсны эзэмшигч Мөнхтөрийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэдний компанийг авсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гарган, нэвтрүүлэг бэлтгүүлэн, шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхийг завдсан нь Монголчуудыг гүтгэн дээрэмдэх гэсэн “Хятад” ажиллагаа байв.

toim.mn

Ш.Адьшаа: “Монголын зэс корпораци”-ийн Ц.Пүрэвтүвшин Ховдод олборлолт явуулж эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гишүүн горимын санал гаргалаа.

Тэрбээр "2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэхтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахыг төслийг хойшлуулах, татаж авах горимын санал гаргаж байна. Үндсэн хуультай зөрчилдсөн хуулийн заалт оруулж ирлээ. Орон нутагт уул уурхайн олборлолт хийж байгаа компаниуд албан ёсоор хандив авах заалтыг оруулж ирсэн. Мөн гадаад дотоодын компанийн квотын асуудлыг яагаад салбарын сайдаас нь санал авахгүйгээр оруулж ирсэн бэ? Энэ бол үнэхээр ноцтой асуудал шүү. Оюунтолгойн ажлын хэсэг гэж ажиллаж байхдаа Өмнөговь аймагт хандив, тусламж нэрээр жил бүр 5 сая ам.долларын хандивыг тус компаниас олгож байсан. Гэтэл сүүлд хандив тусламжаа Монгол Улсын өр гэж нэрлэн байршуулсан байгаа юм. Бид 10 жилийн хугацаанд 50 сая ам.долларын өртэй болчихсон байна. Яг ийм асуудал орон нутагт газар авч байна. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийг авч байсан "Монголын зэс корпорац"-ийн" гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин гэдэг залуу Ховд аймгийн Мянгад суман дахь сум хар ус нуурийн ай сав газарт газрын ховор элемент нэрээр уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл Үндсэн хуулийн 6,2-т заасан Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхийнхээ хүрээнд асуудал тавьсан ард иргэдийг хууль хүчний байгууллагаар далайлгаж, дарамталдаг үйл ажиллагаа хүчээ авч байна.  Монгол Улсын эдийн засаг хүнд, уул уурхайг ашиглах шаардлага байгаа ч хууль дээдлэх зарчмыг умартаж болохгүй" гэлээ.

П.ГОО

http://www.shuud.mn/a/544411

900 тонны хайрцаг дам нурууг амжилттай босголоо