“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-өөс 55 сая төгрөгийн санхүүжилт олгоно

492
Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/-аас хэрэгжүүлж буй“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн талаар мэргэжилтэн Д.Түнжээгээс тодруулав.  
Тус хөтөлбөрийн дагуу 2019 онд ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд 79 иргэн хамрагдаж, 25 сая төгрөгийн урамшуулал авсан. Улмаар 590 иргэн, аж ахуйн нэгжид зөвлөгөө мэдээлэл түгээжээ.
Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч ахмад настан 23 иргэнд 33 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар аж ахуй эрхлэлтийг дэмжсэн байна.
“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 2020 онд нийт 55 сая төгрөгийн санхүүжилт олгохоор баталжээ.
Үүнтэй холбогдуулан тус хөтөлбөрийг иргэд, олон нийтэд нээлттэй зарлав.
Хөтөлбөр нь ахмад мэргэжилтнүүдийн хүсэлтэд үндэслэн ажилдоролцох оролцоог нэмэгдүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, өсвөр үе, залуучуудад хөдөлмөрийн дадал олгоход чиглэнэ.
Хамрах хүрээ: 
-Мэдээллийн санд бүртгүүлсэн тэтгэврийн насны ахмад мэргэжилтнүүд
-Ахмад настны эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоо 
-Мэргэжлийн өндөр ур чадвар диплом, гэрчилгээ эзэмшсэн байна.
Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, эргэн төлөлт:
-Эргэн төлөгдөх төслийн санхүүгийн дэмжлэг 3.0 хүртэл сая төгрөг 
-24 сар хүртэл хугацаанд 100 хувь эргэн төлнө.
Тавигдах шаардлага:
-Төслөө хэрэгжүүлэх боломжтой иргэн
-2017-2018 онд санхүүгийн дэмжлэгт хамрагдаагүй байх
-Ажлын байр бий болгох
Бүрдүүлэх материал:
1. Төсөл 
2. Иргэний үнэмлэхийн хуулбар
3. Багийн Засаг даргын тодорхойлолт
4. Хувийн өргөдөл 
5. Ажлын байр, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зурагт танилцуулга
6. Мэргэжлийн үнэмлэхтэй бол хуулбар
Төсөл хүлээн авах хугацаа:   
2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 
Холбоо барих утас: 94058805, 80878805 гэж Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn