Мал төллөлт 1.8 хувьтай байна

29
Ховд аймгийн хэмжээнд энэ жил нийт 1 сая 364 мянга 922 хээлтэгч мал төллөнө. Үүнд: ингэ 8256, гүү 41825, үнээ 72531, хонь 513736, ямаа 728574 байгаа аж. Мал төллөлт энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 25048 мал төллөж, 24719 төл бойжиж байна. Үүнд: ботго 10, унага 30, тугал 641, хурга 10134, ишиг 13904 байна. 
Хорогдсон төл мал 329 байгаа юм. Ховд аймгийн 17 суманд өвөлжилт, хаваржилт хэвийн байгаа ба мал төллөлт 1.8 хувьтай үргэлжилж байна гэж Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Ховд аймаг 2019 онд 3 сая 84 мянга гаруй толгой мал тоолуулсан. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn