32 байгууллагаас 26 сая 310 мянган төгрөг хандивлажээ

296
Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хандив, тусламж үзүүлсээр байна. Одоогийн байдлаар аймгийн Онцгой комисст 32 байгууллагаас нийт 26 сая 310 мянган төгрөг, 3675 ширхэг амны хаалт, хоёр халуун хэмжигч, 500 литр бензиний талон хандивлажээ.
Тухайлбал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 590 мянга, “Ач буян трейвэл” ХХК-ийн хамт олон нэг сая, ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль 900 мянга, 16 дугаар цэцэрлэг 885 мянган төгрөгийг тус тус хандивласан гэх мэт. Эдгээр хандивыг Засгийн газраас гаргасан Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журмын дагуу зарцуулна гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn