Хүүхэд, залуусын цуглардаг найман цэгт хяналт хийжээ

388
Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар\ГБХЗХГ\-аас дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Жаргалант суманд хүүхэд хамгааллын эргүүл хийж ажиллажээ.
Шинэ төрлийн коронавирусний халдвараас орон нутгийн хүүхэд, залуучуудыг хамгаалах, хөл хориотой холбоотой нөхцөл байдлын тандалт судалгаа хийхэд энэхүү ажлын зорилго чиглэж байв. Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан хүүхдүүд гадаа гарах нь нэмэгдсэн. Тиймээс аймгийн ГБХЗХГ-ын хүүхэд хамгааллын эргүүлийн багийнхан бөөгнөрөл үүсч болох тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг найман цэг дээр очиж, хяналт тавьж ажилласан байна. Энэ үеэр хүүхдүүд олуулаа болон хэсэг бүлгээр цугларсан нь бага, харьцангуй тайван байсан гэж мэдээллээ.
Ихэнх хүүхдүүд амны хаалт зүүхгүй,  халаасандаа хийж явдаг 
Мөн Жаргалант сумын Бичигт багт байрлах хүүхэд, залуучуудын тоглоомын талбайд байсан цөөн тооны хүүхдүүдтэй уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгчээ. Зарим хүүхдүүд хэлэхдээ: теле хичээлээ байнга хийж байгаа боловч хурдан заадаг тул ойлголт бага байна. Хичээлээ багшаасаа утсаар асууж, тодруулж байгаа. Бага насны хүүхдүүдгадаа гарна гэж эцэг эх, ах, эгч нараа сандраадаг. Ихэнх хүүхдүүд амны хаалт зүүхгүй,  халаасандаа хийж явдаг хэмээв. Иймд мэргэжилтнүүд амны хаалтаа байнга зүүх,олон нийтийн газраар явахгүй байж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалах, хүүхдэд зориулсан олон төрлийн цахим уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж, зөвлөгөө өгсөн аж. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn