Ховд аймгийн Жаргалант сумын замын зорчих хэсэгт хайрга асгасан жолоочид хариуцлага тооцлоо

381

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэн “Я” нь ачааны автомашинтайгаар хайрга ачиж тээвэрлэхдээ зориулалтын бүтээлэггүйгээр замын зорчих хэсэгт хайрга асгасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.5.17 дахь хэсэгт зааснаар 150000 төгрөгөөр торгож, шийтгэл оногдууллаа.

Зөрчлийн тухай хуулийн 14.5.17 дах хэсэгт: Төв замын зөвшөөрөлгүй, эсхүл маршрут зөрчсөн, эсхүл зориулалтын бүтээлэггүй, цацруулагчгүй, тосгуургүй, замын зорчих хэсэгт хайрга, шороо, зуурмаг, ус асгасан ачааны автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөндөө оролцохдоо холбогдох хууль, дүрмийг зөрчихгүй байхыг анхааруулж байна.
 
Эх сурвалж: Ховд аймаг дахь Цагдаагийн газар
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn