Ховдод бороо орж байна

462

Ховд аймагт өнөөдөр бороо орж байна. Аймгийн УЦУОШТ-өөс цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.
Өнөөдөр Ховдын уулархаг нутгаар хур тунадас орж, салхи зарим газраар 10-12м/с, Алтайн салбар уулсаар 12-14м/с байна. Агаарын температурын хувьд Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан харин өдөртөө 20-25 градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх төлөвтэй. 
Тавдугаар сарын 02-нд нийт нутгаар өмнөх өдрүүдээс бага зэрэг сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. Харин өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn