Л.Нямбуу: Аргал хатаасан газарт зүлэг ногоо сайн ургадаг

422

Ховд аймгийн хөдөлмөрч, хичээнгүй иргэдийн төлөөлөл болох иргэн Л.Нямбуугийн гэр бүл өвлийн түлшээ уламжлалт аргаар бэлтгэж байна. Тодруулбал Л.Нямбуугийнх аймгийн төвд амьдардаг. Эднийх захаас бэлэн аргал түлш худалдан авах бус өөрсдийн гараар бэлтгэдэг аж. Өвлийн түлш бэлтгэхийн тулд тэдний гэр бүлийнхэн Буянт гол дээр майхан барьж, түр хугацаанд хоноглож байна. Ингэхдээ нар мандахаас өмнө буюу өглөөний 04:00 цагт босч Буянт гол дагуу адууны хомоол, үхрийн баас зэргийг түүдэг. Ингээд түүсэн адууны хомоол, үхрийн баасыг хольж саванд хийнэ. Улмаар бага хэмжээтэй ус хийж 5-10 минут байлгана. Дараа нь гар аргаар бөөрөнхий хэлбэрт оруулж, нарны илчинд хатаадаг байна. Аргалыг хурдан хугацаанд хатаахын тулд 1-2 өдөр болсны дараа эргүүлж, босгодог аж. Иргэн Л.Нямбуугийнх өвлийн түлшээ бэлтгээд өдгөө найман өдөр болж байна.
Энэ хугацаанд нэг машин түлш бэлтгэсэн. Цаашид үргэлжлүүлэн аргал түлш бэлтгэхээр төлөвлөж байна гэв. Эднийх бэлтгэсэн аргалаа өвлийн улиралд нүүрстэй хамт хэрэглэдэг бөгөөд илч сайтай, чанартай байдаг гэнэ. Буянт голын эрэг дээр аргал хийж хатаах нь нэг талаараа гэр бүлийн хэрэгцээнд санхүүгийн зардлаа хэмнэх, нөгөө талдаа газрын хөрсөнд чухал ач тустай. Аргал хатаасан газарт зүлэг ногоо сайн ургадаг гэв. Аргал бэлтгэн хатааж хэрэглэх нь монголчуудын уламжлалт ахуйн соёл. Энэ уламжлал алдагдах учиргүй. Залуу үеийнхэн цаашид түгээн дэлгэрүүлж, ахмадуудаасаа суралцаж явахыг уриалж байна. Аливааг бүтээх чин сэтгэл, санал санаачилга байхад боломж нээлттэй байдаг. Бидэнд хийж чадахгүй ажил гэж байхгүй. Гагцхүү хөдөлмөрлөх нь чухал гэж тэрээр хэллээ. 









Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn