Алтан шармал Ногоон дарь эх бурхан

395



Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Музейн шашны танхимд алтан шармал Ногоон дарь эх бурхан бий. Тус бурхныг XVIII-XIX зууны үед бүтээсэн аж.

Хагас дугуй бад суурин дээр хагас завилгаатайгааррина өмсөж, лянхуй цэцгээр чимэглэсэн, баруун гараа хөлөн дээрээ дээш харуулан байрлуулсан байдалтай байна. Мөн хоёр ээмэгтэй, хүзүүндээ эрхтэй. Мөрөн дээгүүрээ хоёр тийш хадаг унжуулсан алтан шармал бурхан гэдгээрээ онцлогтой юм. 

Тус бурхан нийт 3980 грамм жинтэй. Өндөр нь 48 см. Өргөн 24 см аж. Улмаар 1961 онд Ховд аймгийн Музейд үзмэрийн зориулалтаар ирсэн. Одоогийн байдлаар бүтээсэн хүн нь тодорхойгүй байна.Гэхдээ монгол дарханы уран нарийн шаглаа орсон, давтагдашгүй бүтээл болох нь харагддаг гэж Музейн тайлбарлагчид онцлов.   

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn