72 цэгт тэмдэг тэмдэглэгээ хийжээ

411

Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас энэ ондтодорхой байршил бүхий нутгийннийт 72 цэгт тэмдэг тэмдэглэгээний ажил хийжээ. 

Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутагтХовд аймгийн таван сумын 13 багийн 983 өрх, нийт 3286 иргэн оршин суудаг гэх судалгаа бий. Иймээс тус ажил нь тусгай хамгаалалттай газар нутгийг иргэдэд сурталчлан таниулах, онцгой болон хязгаарлалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх зорилготой байв.

ИнгэхдээХар-Ус нуур орчим болонХөх сэрхийн нурууны дархан цаазат газар, Цамбагарав уулын байгалийн цогцолборт газрын бүсэд хязгаарлалтын хилийн багана 30 ширхэг байршуулсан. Мөн мэдээллийн самбар долоо, онцгой бүсийн тэмдэг 13, анхааруулах тэмдэг 12 ширхэг нийт 72 газарт тэмдэглэгээний ажил хийсэн аж.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn