Зэрэг сумын иргэн Г.Эрдэнэцэцэгт нөхөх олговор 40 сая төгрөгийн батламж гардуулжээ

375



Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиулс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдэд нөхөх олговрын батламж гардуулав. 

Тодруулбал,“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Багшийнхан овогт Гандангийн Эрдэнэцэцэгт нөхөх олговор 40 сая төгрөгийнбатламжолгосон юм.

Угнөхөх олговрын батламж гардуулах үйлажиллагааэнэ сарын 17-ндболж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болонЦагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын төлөөлөл оролцжээ.   

МонголУлсын хэмжээнднийт794 иргэнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нөхөх олговор олгох шийдвэр гарчээ. Үүний 20 гаруй нь Ховд аймгийн харьяат иргэн аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn