17 настай хүүхэд мотоциклоосоо шатахуун авч, өөр дээрээ асган шатааж амиа алджээ

42
Ховд аймгийн Дуут сум, Босго багийн Хөндлөнгийн ам гэх газар "Нэг хүн мотоциклоосоо шатахуун авч өөр дээрээ асган шатаж, нас барсан" гэх дуудлагыг Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. 
Тус сумын харьяат иргэн 17 настай, эрэгтэй М нь айлын гэрээс хулгай хийж байгаад баригдаж, мотоциклоосоо шатахуун авч, өөрийгөө шатааж, амиа алдсан байна. Энэ тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч аймгийн Онцгой байдлын газарт хоёрдугаар сарын 14-ны шөнийн 02:10 цагт өгчээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn