Ховд аймгийн амаржих газарт өнөөдөр ГУРВАН ИХЭР хүүхэд мэндэлжээ

385
Үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт энэ сайн өдөр Цэцэг сумын харьяат Жаргалант сумын Бугат багт оршин суух иргэн Б.Отгонпүрэвийн гэр бүл 3 ихрээр бүл нэмжээ. 
Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын харьяат, Жаргалант сумын Бугат багийн оршин суугч Б.Оюунгэрэл нь 2 хүү 1 охин төрүүлжээ. Тэрбээр одоо 30 настай. 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байсан бол 3 дахь төрөлтөөрөө 3 ихэр төрүүлж ийнхүү 6 хүүхдийн ээж болж байна.
Эхний хүү энэ өглөө 09:09 цагт 1кг 830гр, 2 дахь хүү нь 09:11 цагт 2кг 110гр, 3 дахь охин нь 09:13 цагт 1кг 850гр тус тус мэндэлсэн байна. Ихрүүдийг Эх барихын ерөнхий мэргэжилтэн Ц.Нарангэрэл, Төрөх тасгийн эрхлэгч Б.Нансалмаа, тэргүүлэх зэргийн эх баригч Д.Наранхүү, Нярайн эмч Ц.Солонго нараар ахлуулсан баг эх барьж төрүүлжээ. Эх хүүхдүүдийн биеийн байлдал хэвийн байна гэж Амаржих газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn