Иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлав

265

Ховд аймгийн Засаг даргын 2021 оны А\133 дугаар захирамжийн дагуу иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахаар болов.

Тодруулбал, Улаанбаатар хот болон зарим аймаг орон нутагт коронавирусний халдвар тархах эрсдэл нэмэгджээ. Иймээс орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хот хоорондын тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 08.00 цагаас эхлэн хязгаарлалаа. Тус шийдвэрийг гуравдугаар сарын 28-ны өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх юм. 

Энэ хугацаанд албан томилолт, эм эмнэлгийн хэрэгсэл, хүнс, шатахуун, өвс тэжээл тээвэрлэх үйл ажиллагааг нотлох баримтад үндэслэн тусгай зөвшөөрөл олгох замаар хяналтын цэгээр нэвтрүүлэх аж.

Үүнтэй холбогдуулан тодорхой хяналтын цэгүүдэд цагдаа, онцгой байдал зэрэг мэргэжлийн байгууллагын алба хаагчид тусгай хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ.  


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn