Ховд аймаг 5463 хүн тун вакцин татан авна

22

Орон нутгийн иргэдийг вакцинжуулах ажил эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймаг эхний ээлжинд 5463 хүн тун вакцин татан авах ажлыг дөрөвдүгээр сарын 4-7-ны өдөр зохион байгуулах аж.

Тус ажлыг Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Б.Одхүүгээр ахлуулсан ажлын баг хариуцан гүйцэтгэж байна.  

Эхний удаад халдварын эрсдэлд хамгийн ойр ажиллаж байгаа эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг зорилтот байгууллагын алба хаагчдыг дархлаажуулалтад хамруулна. Вакцин татан авах ажлыг хуваарийн дагуу үргэлжлүүлэн зохион байгуулж, дархлаажуулалтыг үе шаттай хийхээр төлөвлөж байна гэж албаны эх сурвалж хэллээ. 

Мөн дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 19:30 цагийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 58 болсон гэж Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн салбар лабораториос мэдээллээ. Үүнээс хоёр өвчтөний биеийн байдал хүнд, хоёр хүндэвтэр, 54 иргэн хөнгөн шинж тэмдэгтэй байна. Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 66 иргэн тусгаарлан ажиглах байранд, 269 иргэн гэрийн тусгаарлалтад буй.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn