Ховдод ноолуур бэлтгэх ажил эхлээгүй байна

314
Ховд аймагт ямаа самнах, ноолуур бэлтгэх ажил цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс  эхлэх төлөвтэй байна.
Хөдөөгийн сумдаас говь, тал хээрийн бүс нутгийн малчид буюу Алтай, Манхан, Дөргөн сумынхан хамгийн түрүүнд ямаагаа самнаж, ноолуур бэлтгэдэг. Харин уулын бүсийн Дуут, Мөнххайрхан зэрэг сумдад ямаа самнах, ноолуур бэлтгэх ажил тавдугаар сарын 20-ны үеэр эхэлдэг гэж салбарын мэргэжилтнүүд хэллээ.
Ташрамд дурдахад, Ховд аймгийн малчид өнгөрсөн жил 600 гаруй тонн ноолуур бэлтгэн, зах зээлд нийлүүлж байжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn