Орон сууцны халаалтын хугацааг сунгах санал гаргажээ

293
Ховд аймагт нийтийн орон сууц, албан байгууллага, аж ахуйн нэгжийн халаалт эхлэх, дуусах хугацааг сунгах, өөрчлөх тухай санал гарчээ.
Эрчим хүчний сайдын тушаал, холбогдох хууль журмыг үндэслэн Ховд аймгийн хэмжээнд жил бүр төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын халаалтын эхлэх хугацааг тухайн оны аравдугаар сарын 01-ний өдрөөр, дуусах хугацааг дараа оны тавдугаар сарын 01-ний өдөр байхаар тогтоосон байдаг. 
Тэгвэл Ховд аймагт коронавирусний халдварын тархалт нэмэгдэж, хязгаарлалтын дэглэм, хөл хорио тогтоосонтой холбогдуулан ихэнх иргэд, хүүхэд багачууд гэртээ байгаа. 
Ирэх тавдугаар сарын 01-нд халаалт зогсооход орон сууцны оршин суугчид ялангуяа хүүхэд, ахмад настай иргэд даарч зутрах, улмаар өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй. Иймээс халаалтын хугацааг сунгах тухай санал хүсэлтийг иргэд гаргасан байна. 
Иргэдийн хүсэлтийг үндэслэн аймгийн удирдлагууд дулааны хоёр станцын даргатай зөвшилцөв. Улмаар тавдугаар сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд орон сууцны оршин суугчдыг халаалт, дулаанаар хангахаар шийдвэрлэж, дөрөвдүгээр сарын 30-нд  цахимаар гэрээ байгуулахаар болжээ.
Мөн Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нийтийн орон сууц, албан байгууллага, аж ахуйн нэгжийн халаалт эхлэх, дуусах хугацааг өөрчилж, жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт найман сарын хугацаанд хэрэглэгчдийг халаалт дулаанаар хангаж байх тухай санал хүсэлтийг Монгол Улсын Эрчим хүчний сайдад албан ёсоор уламжилсан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn