Коронавирусний халдварын батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ

289


Ховд аймагт өчигдөр нийт 153 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдвар авсан хүний тоо нэмэгдээгүй. Харин өнөөдөр халдвар авсан хүний тоо нэгээр нэмэгджээ.
Тодруулбал, Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 223 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт 241 боллоо. 
Жаргалант сумын Наран баг, “Хатан түнгэл” 24 айлын орон сууцны оршин суугч нэг иргэнээс халдвар илэрсэн байна.
Тухайн иргэн нь халдвартай иргэдийн ойрын хавьтал биш. Эмнэл зүйн шинж тэмдэг илэрч эрүүл мэндийн байгууллагад хандахад тусгаарлан, шинжилгээ авахад халдвар авсан болох нь батлагджээ. Тэрбээр хөл хорио тогтоосон хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ барьж гэртээ байсан. Зөвхөн хүнсний бүтээгдэхүүн цуглуулахаар гэрийн ойролцоох хүнсний хоёр дэлгүүрээр үйлчлүүлсэн аж. Иймээс мэргэжлийн байгууллагууд түүнтэй ойр харьцсан иргэдийн судалгааг тодорхойлж байна.
Тавдугаар сарын 3-ны өдрийн байдлаар “Тусгаарлах эмнэлэг”-т 55 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс нэг иргэний биеийн байдал маш хүнд байна. Мөн нэг иргэний биеийн байдал хүнд, долоон иргэнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн оноштой байгаа аж.
Коронавирусний халдвар авсан нийт иргэдийн 77 хувь буюу 185 нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарчээ.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 393 иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд 165, гэрийн тусгаарлалтад 133, гэрийн ажиглалтад 2342 иргэн буй.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn