Ховдод барилга нурж, ТАВАН хүн дарагджээ

417


Ховд аймагт барилгын хийцэд таван хүн даруулсан ноцтой осол өчигдөр гарчээ. Золоор хүний амь эрсдээгүй байна.  ОБЕГ-ын мэдээлснээр тус аймгийн Буянт сумын нутаг Хөхбулан гэх газарт шинээр дээр баригдаж буй цементийн үйлдвэрийн барилгын тулгуур багана, таазны хэсэг нуржээ.
Ослын дуудлага өчигдөр орой 20.43 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Энэ дагуу 21.43 цагийн үед аврах багийнхан очиход 20х30 метрийн хэмжээтэй, цутгалтаа хийж байсан барилгын хийцэд 22-51 насны таван эрэгтэй дарагдаж, бэртсэн байсныг эсэн мэнд гаргажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn