Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ

325
Ховд аймаг руу явж байсан автобус шатсан хэрэг гарчээ. Тодруулбал: 2021.05.11-ний өдрийн 12:52 цагт Говь-Алтай аймгийн ОБГ-ын 7048101 тусгай дугаарын утсанд иргэн Т-ийн тээврийн хэрэгсэл /хүн тээврийн автобус/ шатаж байна гэх дуудлага иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн ОБГ-ын гал түймэр унтраах 59-р ангийн 5 албан хаагч газар дээр нь ажиллаж 1 цаг 55 минутын хугацаанд галыг бүрэн унтрааж иргэн Т-д хүлээлгэн өгчээ. Тухайн автобус тус аймгийн "Улаан туг" багийн дундын овоо гэдэг газар Говь-Алтай аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км, "Шарга" сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-ын зайд шатаж байжээ.
Автобусанд 2 жолоочоос өөр хүн зорчиж яваагүй бөгөөд эм эмнэлэгийн хэрэгсэл, бусад дайвар ачаануудыг ачиж явсан байна.
Гал түймэрт өртөж гэмтэж, хүний амь нас эрсдсэн зүйл байхгүй. Харин автобусны ачаанууд бүгд шатсан гэдэг мэдээллийг өглөө.
Осол гарсан шалтгааныг эцэслэн тогтоохоор Говь-Алтай аймгийн ОБГ-ын албан хаагчид ажиллаж байна.

Эх сурвалж: Говь-Алтай аймгийн ОБГ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn