Нэн ховор цоохор ирвэсний арьсыг өндөр үнээр худалдахаар завджээ

317
Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг цоохор ирвэсний гурван ширхэг арьсыг өндөр үнээр худалдаалахыг завдсан этгээдүүдийг илрүүллээ хэмээн Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 106 дугаар цэцэрлэлгийн урд талын автомашины зогсоол дээр 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр эдгээр арьсыг худалдахыг завдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хууль бус ангийн түүхий эд тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатуулан үзлэг хийж, Цоохор ирвэсний түүхий эд 3 ширхэг хөлдөөсөн арьсыг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Цоохор ирвэс бол “Улаан ном”-д орсон,агнахыг хуулиар хориглосон амьтан. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг. Энэ амьтны барааг харах гэж гадаадын жуулчид олон мянган км зам туулж Монголд ирдэг ч хүслээ биелүүлж чаддаггүй. Учир нь, цоохор ирвэс хүн болгонд харагдаад байдаггүй, их нууцлаг амьдралтай. Цоохор ирвэсний гол дайсан бол хүн. Чухамдаа хүний буруутай үйлдлээс болж ирвэсийн амьдрах орчин хумигдаж, идэш тэжээл нь болдог амьтад цөөрсөөр байгаа аж.
 

Ж.Болор
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn