"Ажнай" Д.Бат-Эрдэнэ жирэмсэн үү? эсвэл хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан юм уу? Онцгой Комиссынхон

414
Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр дэлхийн долоон улсаас нийт  Монгол Улсын 273 иргэнийг авчирч байгаа тусгай нислэг өчигдөр 20.40 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа.
Нислэгийн бүрэлдэхүүнд багтсан Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын 2 байцаагч зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж ажилласан бөгөөд 273 иргэнийг тусгаарлаад байна.
Тэгвэл хачирхалтай нь уг иргэдийн дунд УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд асан, "Ажнай" группийн Ерөнхий Захирал Д.Бат-Эрдэнэ багтжээ.
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх анх чиглэл өгч, иргэдээ тусгай үүргийн онгоцыг 4 удаа нисгэж авахаар болох үедээ "өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг" авчрахыг үүрэг болгосон билээ.
Гэвч Улсын Онцгой Комиссын удирдлагууд Ерөнхий сайдын үүргийг үл биелүүлж, юу хийгээд, хэнийг авчраад байгаа нь иргэдийн дунд тодорхой болж буйн нэг жишээ энэ юм.
Улсын Онцгой Комиссын удирдлагуудынхаар бол УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд асан, "Ажнай" группийн Ерөнхий Захирал Д.Бат-Эрдэнэ өндөр настан юм уу? эсвэл жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүн бололтой.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Д.Бат-Эрдэнэ нэн даруй буюу өчигдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр ирсэн шалтгаан нь УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихийн тулд яарсантай холбоотой аж.

Э.Мягмар
Эх сурвалж: sonin.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn