Найман захын үйл ажиллагааг түр зогсоолоо

437

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 10зах, худалдааны төв бий.

Тэгвэлаймгийн ОБГ, МХГ, Жаргалант сумын ЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулж, зах, худалдааны төвийн үйл ажиллагаанд хоёр өдрийн турш төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.
Улмаармэргэжлийн байгууллагын улсын байцаагчдыннэгдсэндүгнэлтгаргасан. Тус дүгнэлтэд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт хангаагүй, орчны бохирдолтой, цахилгаан эрчим хүчний доголдол үүсэх, гал гарах эрсдэлтэй, зориулалтын хогийн цэг, хяналтын камер байхгүй зэрэг нэлээд зөрчил илэрсэн талаар тусгажээ.
ИймдХовдаймгийн Жаргалант сумын Засаг даргынА/71 тоот захирамжгаргаж,өндөр эрсдэлтэй гэх үнэлгээ авсан 8 захын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоов.
Тодруулбал,  Төв болон Бугаан гол, Ялалт, Ургамал, Хан-Орд, Тамир, Цагаан морь зэрэг захын үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн эрсдэлийг бууруулж, зөрчлийг арилгах хүртэл түр хугацаанд зогсоов.
Харин мэргэжлийн байгууллагын улсын байцаагчдын дүгнэлтээр Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буйИх буян, Эвийн хүч худалдааны төв нь дунджаас доош эрсдэлтэй гэх үнэлгээ авчээ. Иймд тус худалдааны төвүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.    
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn