Ихэр ботго гаргасан ингэн тэмээг "мөнгөн буйл"-аар буйлладаг уламжлалтай

247

Ихэр ботго гаргасан ингэн тэмээг "мөнгөн буйл"-аар буйлладаг уламжлал бий. Тэгвэл Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн малчин Н.Нямдаваагийн хотонд гуравдугаар сарын 24-нд ингэ ихэрлэсэн.  

Иймээс Ховд аймгийн удирдлагууд ихэр ботго, ингэн тэмээг ёс уламжлалын дагуу "мөнгөн буйл"-аар буйллажээ. Мөн малчин Н.Нямдаваагийн гэр бүлд хүндэтгэл үзүүлсэн байна. 

Сүүлийн жилүүдэд Ховд аймагт жил дараалан ингэ ихэрлэж, малч эзэн, нутаг хошуу, зон олноо баярлуулаад буй. Өнгөрсөн 2020 онд Чандмань сумын Жаргалант багийн малчин Дашдоржийн Мягмарын хотонд ингэ ихэрлэж байсан. Харин энэ жил Манхан суманд ингэ ихэрлэлээ. 

Одоогийн байдлаар Манхан суманд энэ хавар төллөх нийт малын 80 орчим хувь нь төллөсөн. Сүүлийн үед байгаль цаг агаар таатай байсан болохоор мал ихэрлэх явдал цөөнгүй байгаа гэж сумын Засаг дарга Э.Лхагвасүрэн ярилаа.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn