Архи согтууруулах ундаа худалдахыг түр хугацаанд хориглов

361
Ховд аймгийн Онцгой комиссөнөөдөр хуралдав. Хурлын үеэр аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундааг гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл түр хугацаанд худалдан борлуулахыг хориглох шийдвэр гаргалаа. Тус аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл бүхий 370 орчим хүнсний дэлгүүр, аж ахуйн нэгж бий. 
Сүүлийн үед орон нутагт архи согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил нэлээд гарах болжээ. Тиймээс иргэд архи согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх, өөрийгөө хянах чадвараа алдахгүй байх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлж байна. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn