Хоёр хяналтын постыг үргэлжлэн ажиллуулна

397
Орон нутгийн авто замын хяналтын постын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Ховд аймгийн Онцгой байдлын газраас танилцуулав. Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний халдварын анхны тохиодол зөөвөрлөгдөн ирж бүртгэгдсэнтэй холбогдуулан хот хооронд болон орон нутгийн замын хөдөлгөөнийг гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл хязгаарласан.
Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд 33 хяналтын цэг гаргаж, Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагын 448 алба хаагч 39 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэжээ.
Хот хооронд болон орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарласнаас хойш гуравдугаар сарын сарын 16-ны өдрийн байдлаар хяналтын постоор нийт 1322 тээврийн хэрэгсэл, 3284 иргэн бүртгэл үүсгэн, зөвшөөрлийн дагуу нэвтэрчээ.  
Энэ хугацаанд хяналтын постод нэг зөрчил гарсан. Жаргалант сумын “Хатуу хөтөл” гэх постоор нэг автомашин гарч зугтсаныг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Өнөөдөр хот хооронд болон орон нутгийнзамын тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг нээсэн. Гэхдээ зарим хяналтын постыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болов.
Тодруулбал,Баян-Өлгий аймагт шинэ төрлийн коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэбүрэн сумын Хонгион гүүр болон Жаргалант сумын Улаанбогоч гэх газарт тус бүр нэг хяналтын пост ажиллуулахаар болжээ.   

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn