Үенч сум хамгийн их цастай байна

548
Гуравдугаар сарын эхний 10 хоногийн цаг агаарын тойм мэдээгээр Ховд аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 3-8 градус хүйтэн байв. Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 4-10 градус дулаан байсан. Харин шөнөдөө хамгийн бага температур 13-26 градус хүйтэн байжээ. Энэ сарднийт 21.8 мм цас орсон. Тодруулбал, Ховд суманд 6.7, Дуут суманд 5.8, Жаргалант суманд 4.2, бусад сумын нутгаар 0.0-1.8 мм  хур тунадас орсон. Харин Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн, Мөст суманд цас ороогүй аж. Одоогийн байдлаар Үенч сумхамгийн их цастай буюуцасны дундаж зузаан 2 см байна. Харин бусад 10 гаруй суманд цас хайлсан, өндөр уулсаар цоохор цастай байна. Нийт нутгаар харьцангуй дулаарч байна гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn