Эмч нар судалгаа шинжилгээний илтгэл хэлэлцүүллээ

428
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Ховд аймаг дахь БОЭТ-өөс "Судлаач эмч-2020" онол практикийн бага хурал зохион байгууллаа. Эмч мэргэжилтнүүд судалгааны ажил хийх боломж нөхцөлийг сайжруулах, нотолгоонд суурилсан зөвлөмж боловсруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглах, харилцан туршлага солилцоход тус хурлын зорилго чиглэж байв.
Энэ удаагийн хурлын хүрээнд БОЭТ-ийнэмч нар өөрсдийн судалгаа шинжилгээний илтгэлээ хэлэлцүүлсэн. Улмаар Монгол Улсын хүний гавьяат эмч С.Цэвээнсүрэн, АУ-ны докторант, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Баясгалмаа, эмч  Б.Нямцацрал нар илтгэлийн шүүгчээр ажиллажээ.
Хурлын төгсгөлд шилдэг оролцогчдыг шагнаж урамшууллаа. Тэргүүн байрт Анагаахын шинжлэх ухааны магистр Б.Алтангадас “Идээ ундааны ангилал зүй, түүний зөв зохистой хэрэглээг шинжлэх ухааны үүднээс тодорхойлох нь"
Дэд байрт, Төрөх тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Б.Нансалмаа “Жирэмсэн үеийн цус багадалт ургийн жинд нөлөөлөх нь” 
Гуравдугаар байрт, Мэс заслын тасгийн их эмч Э.Эрхэмбаяр “Ерөнхий мэс засалчийн ажлын ачаалал, ур чадвар ба үр дүнгийн хамаарлыг судлах нь ”сэдэвт илтгэл тус тус шалгарсан гэж Ховд аймаг дахь БОЭТ-ийн сургалт, эрдэм шинжилгээний албанаас мэдээллээ.  
Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг “Дэлхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэдэг. Ховд аймаг дахь БОЭТ нь 22 тасаг бүхий 430 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй.  

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn