Нийт нутгаар дулаарна

26
Энэ оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 06-ны өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг аймгийн УЦУОШТ-өөс танилцуулав. Дөрөвдүгээр сарын 04-нд уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи гуравдугаар сарын 31-ний өдөр болон дөрөвдүгээр сарын 03, 04-нд зарим газраар 8-10м/с, Алтайн салбар уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 3-8м/с байна. Агаарын температурын хувьд Aлтайн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн байна. Харин өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Мөн бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байх төлөвтэй. Дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс нийт нутгаар дулаарна гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn