Ховд аймгийн нутагт байгаа нийт хачигны 90 хувь нь өвчлөлтэй

328
Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь сүүлийн 10 орчим жилийн хугацаанд хачигт халдварын тандалт шинжилгээ хийж байна. Тэгвэл сүүлийн үед хийсэн судалгааны дүнгээс үзэхэд Ховд аймгийн нутаг дэвсгэрт байгаа нийт хачигны 90 хувь нь өвчлөлтэй гарчээ.
Тухайлбал, өнгөрсөн 2018 онд 598 хачиг цуглуулж шинжилгээ хийхэд 596 нь халдварын өвчлөлтэй гэсэн хариу гарсан байна. Мөн өнгөрсөн онд Цэцэг сумын Хүрэн толгой гэх газарт хачигт халдварын байгалийн шинэ голомт нээгдсэн болохыг мэргэжилтнүүд ярьж байлаа. Иргэн хачигт хазуулсан тохиолдолд биенд тууралт гарах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн хачигт хазуулсан бол шууд авч хаяхгүйгээр мэргэжлийн байгууллагад хандан авахуулах, үзлэг шинжилгээ өгч байхыг Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс анхааруулав. Ховд аймагт хачигт риккетсиоз, хачигт боррелиоз гэх хоёр төрлийн халдварт өвчин бүртгэгдэж байв.

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn