Малчин Б.Галбадрахын хотонд 20 гаруй ямаа ихэрлэсэн

435
Ховд аймгийн Чандмань сумын нутагт мал төллөлт хэвийн, төл бойжилт сайн байгаа талаар нутгийн малчид мэдээллээ. Мөн зарим малчны хотонд мал ихэрлэх нь элбэг байгаа аж. Тодруулбал, Чандмань сумын Жаргалант багийн малчин Б.Галбадрахын хотонд энэ хавар 100 орчим ямаа төллөнө. Үүнээс одоогийн байдлаар 20 гаруй ямаа ихэрлэсэн гэнэ. Онцлоход нэг сарын өмнө тус малчны хотонд дөрвөн ихэр ишиг гарчээ. 
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав дөрөвдүгээр сарын 13, 14-нд Чандмань суманд ажиллажээ. Энэ сарын 09-ний өдөр Чандмань сумын Жаргалант багийн малчин Д.Мягмарын хотонд ингэ ихэрлэсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг  тус малчныд зочилж, хүндэтгэл үзүүлэв. Мөн энэ үеэр Чандмань сумын Жаргалант багийн малчин Б.Галбадрахын хаваржилтын төлөв байдалтай танилцсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn