50 кг хаягдал зайг стандартын дагуу устгав

404
Ховд аймгийн БОАЖГ-аас “Ногоон паспорт” аян өрнүүлж буй. Тус аяны хүрээнд "Хандлагаа өөрчилж, аюултай хог хаягдал болох зайнаас татгалзья” уриалга дэвшүүлсэн юм. Улмаар 17 сумын ерөнхий боловсролын 24 сургууль тус бүрт хаягдал зай цуглуулах зорилго бүхий хайрцаг байршуулсан. Ингээд сургуулийн эко клуб болон бусад сурагчид нэг жилийн хугацаанд хаягдал зайнуудыг цуглуулах замаар уг хайрцагт хийсэн. Сургуулиуд нийт 50 кг хаягдал зайг аймгийн БОАЖГ-т хүлээлгэн өгчээ. Тухайн хог хаягдлыг мэргэжлийн байгууллагууд стандартын дагуу устгасан гэнэ.
Түүнчлэн Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хаягдал зай хураагуур хийх хайрцаг байршуулсан. Улмаар нэг жилийн хугацаанд дөрвөн байгууллагын 30 гаруй албан хаагч 231 ширхэг хуруу зай цуглуулжээ. Зай, утасны батерей зэргийг энгийн нөхцөлд ахуйн хогтой хамт хаяж болохгүй. Учир нь хогийн цэг дээр задралд орж хөрс, ус, агаар бохирдуулдаг.  Мөн хүн, малын эрүүл мэндэд эрсдэл учруулах хорт химийн бодис, хүнд элементүүд агуулдаг гэнэ. Тиймээс “Ногоон паспорт” аяны хүрээнд иргэд, олон нийт байгаль орчноо хамгаалах, аливаа эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглахгүй байгаа хаягдал зай хураагуурыг аймгийн БОАЖГ-т хүлээлгэн өгч хэвшихийг уриаллаа. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn