Зэс домбоны өндөр сууж байгаа хүнтэй зэрэгцэнэ

446

Ховд аймгийн Музейн үзмэрийн танхимд Дарви сумын Дэлгэрийн хийдэд ашиглаж байсан зэс домбо хадгалагдаж, олон нийтийн хүртээл болж байна. Тус цайны домбо нь16 литр багтаамжтай, зургаан бүслүүртэй,  20 кг жинтэй аж.
Энэхүү домбоны өндөр нь 63.5 см буюу сууж байгаа хүнтэй зэрэгцэхүйц гэдгээрээ онцлогтой. Тус домбыг сүм хийдийн лам нар ном хурахдаа цай хийж хэрэглэж байжээ. Мөн 19-р зууны үеийн язгууртан айлууд ч бас хэрэглэдэг байсан гэж Музейн мэргэжилтнүүд танилцууллаа. Баруун монголчууд тэр дундаа Ховд аймгийн захчин угсаатнууд эрт үеэс цайны домбыг амьдрал ахуйдаа өргөн хэрэглэж иржээ. Манхан, Зэрэг сумын зарим иргэн үе дамжсан домбыг одоо ч  ахуйн хэрэглээндээ ашиглаж байна. Учир нь домбонд хийсэн цай удаан хугацаанд халуунаа алддаггүй. Мөн тавлаж хийсэн цайны орц нь жигд тархдагаараа онцлогтой аж.

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn