Н.Өлзий: Олуулаа хөдөлмөрлөх нь илүү үр дүнтэй

500

Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн иргэд нэгдэж ан амьтан, ус, ургамал хамгаалах, нөхөн сэргээх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор “Хөтөлийн өтөг” нөхөрлөл байгуулжээ. “Хөтөлийн өтөг” нөхөрлөл 21 өрхийн 152 гишүүнтэй. Нөхөрлөлийн гишүүн эмэгтэйчүүд 16 жилийн турш гар урлалын бүтээгдэхүүн хийж, өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлж буй.
Тэд хонины ноос боловсруулж, ширмэл ширдэг, шивээс, төөнүүр, зээгт, наамал зэрэг 10 гаруй төрлийн эсгий бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс хийдэг. Жилд дунджаар 1.5 сая төгрөгийн орлого олж, өрхийн орлогоо нэмэгдүүлдэг аж.

Улмаар нөхөрлөлийн гишүүд олон улс, аймаг, сумын хэмжээнд зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд 18 удаа оролцож, хийсэн гар урлалын бүтээгдэхүүнээрээ тодорхой амжилт гаргаж байна.
Нөхөрлөлийн гишүүд долоо хоногт гурван удаа цуглаж, хамтын хүчээр олон төрлийн бүтээгдэхүүн хийх ба хамтдаа хөгжиж, харилцан туршлага солилцож байгаагаараа онцлогтой.
Тус нөхөрлөлийн ахлагч Н.Өлзий өдгөө 82 настай. Тэрээр 2019 онд Ховд аймгийн ХХҮГ-аас хэрэгжүүлж байгаа “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх” хөтөлбөрт хамрагджээ. Ганцаараа биш олуулаа хөдөлмөрлөх нь илүү үр дүнтэй, өгөөжтэй байдаг гэж“ Хөтөлийн өтөг” нөхөрлөлийн ахлагч Н.Өлзий онцоллоо. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn