Хүүхдийн эмнэлгийн барилгын ажил 60-70 хувьтай байна

472

Ховд аймаг дахь БОЭТ-ийн Хүүхдийн тасаг 39 ортой. Жилд дунджаар 1700-2300 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг аж.
Тиймээс хүүхдийн тасгийн ачааллыг багасгах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг өргөжүүлэх зорилгоор аймгийн төв буюу Жаргалант суманд 50 ортой Хүүхдийн эмнэлэг барьж байна.
Хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг улсын төсвийн 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Мотоблок” компани гүйцэтгэж буй.
Одоогийн байдлаар барилгын ажил 60-70 хувьтай үргэлжилж байна. Улмаар эмнэлгийн барилгыг энэ оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар зорьж байна гэж гүйцэтгэгч компанийн төлөөлөл мэдээллээ.
Энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор Ховд аймгийн хүүхэд багачуудад үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдэх юм.

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn