Тодорхой хугацаанд согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрчээ

324

Ховд аймгийн Онцгой комисс энэ сарын 28-нд хуралдав. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд архи, согтууруулах ундааны зүйлээр үйлчлэх, худалдахыг гурван сарын турш хориглосон. Үүнтэй холбогдуулан орон нутгийн тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй аж ахуй нэгж, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэдээс тодорхой хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах тухай хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрийн дагуу тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 10:00-22:00 цагт тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрчээ.
Мөн УИХ-ын сонгуулийг зургаадугаар сард зохион байгуулахтай холбогдуулан шат, шатны хорооны 100 гаруй байранд ариутгал халдваргүйтгэл хийж, албан хаагчдын аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллахыг мэргэжлийн байгууллагад үүрэг болгов. Түүнчлэн нам эвсэл, бие даагч иргэд олноор цугларах, бөөгнөрөл үүсгэх үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх зөвлөмжийг аймгийн Сонгуулийн хороонд өгчээ. ОХУ болон Бүгд найрамдах Казахстан Улс бусад улсад суралцаж, ажиллаж, түр хугацаагаар амьдарч буй Ховд аймгийн харьяат иргэд эх орондоо буцах тухай хүсэлтийг аймгийн Онцгой комиссын даргад ирүүлсэн байна. Тэдгээр иргэдийн хүсэлтийг Улсын Онцгой комисст уламжилжээ. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn