Эрдэнэбүрэн сумынхан 1500 ширхэг мод тарьжээ

473

Ховд аймгийн ИТХ-аас “Хог биш мод тарья” хөдөлгөөн өрнүүлж байна. Тус хөдөлгөөнд Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөл, сумын удирдлага, албан байгууллагын ажилтан, албан хаагч, иргэд нэгдлээ. Тэд сумынхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 1500 ширхэг хайлаас мод тарьжээ. Хайлаас модны 1500 ширхэг суулгацыг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Сандагсүрэн хүлээлгэн өгөв.
Суулгацыг мод үржүүлгийн “Тольтон бургууд” нөхөрлөлийн захирал Д.Лхагвадорж нийлүүлсэн бөгөөд тарих заавар, холбогдох арчилгааны талаар зөвлөгөө өгчээ. Тус сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд модыг зөвхөн тариад зогсохгүй арчилгаа тогтмол хийж, ургуулах замаар үр дүнг нь үзнэ хэмээн ярьж байв. Эрдэнэбүрэн сумын төвд усны суваг шуудуу сэргээн засварласан учраас иргэд хашаандаа төмс, хүнсний ногоо, мод тарих боломж бүрджээ.



Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn