Зарим спорт заал, сургалтын төвийн үйл ажиллагааг нээв

387
Зарим спорт заал, сургалтын төвийн үйл ажиллагааг нээх тухай Ховд аймгийн Засаг даргын 2020 оны А/265 дугаар захирамж гарчээ. Үүнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор орон нутгийн бүжгийн дугуйлан, сургалтын төв болон Зэвсэгт хүчний 123 дугаар анги, БТСГ-ын спорт цогцолбор, бага заалны үйл ажиллагааг нээн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг баримтлан ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn