Дөргөн сум аймгийн Тэргүүний сумаар хоёр дахь удаагаа шалгарав

310

Дөргөн сум 2019 оны ажлын үзүүлэлтээрээ орон нутагтаа манлайлж, "Ховд аймгийн Тэргүүний сум" шагнал хүртлээ.  Ийнхүү Дөргөн сум байгуулагдсан 64 жилийн түүхт хугацаанд Ховд аймагтаа хоёр дахь удаагаа тэргүүлж байгаагаараа онцлогтой. Тус сум 1960 оны үед социалист уралдаанд амжилттай оролцон тэргүүлж, шилжин явах улаан тугийн эзнээр тодорч байсан гэж төр, захиргааны ахмад ажилтан З.Баасандорж онцлон мэдээллээ. Харин Дөргөн сумын удирдлагууд хэлэхдээ: Энэхүү шагнал нь төрийн байгууллагын хамтын ажиллагаа, хичээл зүтгэл, иргэдийн оролцоо,  хүсэл тэмүүлэл, чин сэтгэл, бүтээлч ажлын  үр дүн гэв. Дөргөн сум 2019 онд Соёлын төв болон халуун усны барилгыг шинээр ашиглалтад оруулсан. 
Мөн орон нутагтаа үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудыг нэгдсэн халаалтын системд холбож, сумын төвийг камержуулсан байна. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай засварлан тохижуулах, сургууль, цэцэрлэгийн гадна орчинг сайжруулах, Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх, хөдөө аж ахуйд чиглэсэн худаг гаргах, мал угаалгын ванн барих, бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх зэрэг томоохон ажлыг үе шаттай гүйцэтгэсэн аж. Харин 2020 онд сумын Эрүүл мэндийн төв болон Өв соёлын өргөөний барилга барих, “75” гэх байрны засвар хийх зэрэг хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн гэнэ.   

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn