Агар модон хувин

442

Ховд аймгийн Музейн сан хөмрөгт 20 дугаар зууны эхэн үед хэрэглэж байсан гэх модон хувин хадгалагдаж байна.
Тус хувинг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэн н.Вандан хүрэн өнгийн агар мод ашиглан урлажээ. Улмаар үе дамжин хэрэглэгдэж байгаад 1972 оноос эхлэн аймгийн Музейд хадгалах болов. Энэхүү модон хувингийн өндөр 30 см бөгөөд 10 литр багтаамжтай. Жин нь 3.5 кг аж. Нүүдэлчин монголчууд эрт үеэс арьс шир, мод, зэс, гууль ашиглан өөрсдийн гараар сав суулга урлаж, ахуйдаа хэрэглэж байжээ. Агар модоор хийсэн хувинг ихэвчлэн сааль саахдаа ашигладаг. Ингэхдээ эхлээд бага зэргийн сүү дусааж саальд гардаг уламжлал байжээ. Энэ ёс нь хуурай саванд юм хийвэл худал гүжирт унана гэсэн цээртэй холбоотой хэмээдэг.  


Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn