Ховд аймгийн хөл хориог нээлээ

378


Ховд аймагт тарваган тахал өвчин илэрч өнгөрсөн долоо хоногоос Жаргалант, Цэцэг сумд руу орох, гарах хөдөлгөөнийг хааж, хөл хорио тогтоогоод байсан юм.  Тэгвэл аймгийн онцгой комисс  хуралдаж, Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээжээ. Харин аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасаг, Цэцэг сумын Хүн эмнэлэгт хорио цээрийн дэглэмийг тодорхойгүй хугацаагаар сунгасан байна.
ХӨСҮТ-ын мэдээлж буйгаар, Ховд аймгийн хоёр иргэн тарваган тахлын булчирхайн хэлбэр болон хоёрдогч уушгины хэлбэр гэсэн оноштой эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд нэг болон хоёрдугаар хавьтагчдын шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn