Зэрлэг амьтдад өвс, хужир шүү тавьж өгчээ

411
Ховд аймгийн Дарви сумын байгалийн нөөцийн хамтын менежментийн “Баян Бумбатай” нөхөрлөлийн гишүүд санаачлага гаргаж,  зэрлэг  амьтдыг  хамгаалах  зорилгоор  уулын  хяраар өвс,  хужир шүү тавих ажил зохион байгуулжээ. 
Тус нөхөрлөлийн байгаль орчин, ан амьтан хамгаалах таван жилийн хугацаатай менежмент төлөвлөгөөний дагуу Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг  Шар булгийн нуруу, Майхан цахир гэх газарт нийт 20 боодол өвс, 500 кг хужир шүү тавьжээ. Тус нөхөрлөлийн гишүүд жилд хоёр удаа амьтдын биотехникийн хоол тэжээлийг ийн бэлтгэдэг аж.  
Ховд аймгийн Дарви суманд байгалийн нөөцийн хамтын менежментийн дөрвөн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс “Баян Бумбатай” нөхөрлөл нь 24 малчин өрхийн 78 гишүүнтэй.Зэрлэг амьтдад жилийн тодорхой улиралд өвс тэжээл, хужир тавьж өгөх ажлыг “Амьтны тухай хууль”-д биотехникийн үйл ажиллагаа хэмээн  тодорхойлж,  орон нутгийн төсвийн хөрөнгөөр, амьтныг өсгөн үржүүлэх мэргэжлийн эрх бүхий байгууллагаар аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг аж. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn