Лицей ахлах сургууль нэг ээлжээр хичээллэнэ

404



Ховд /МОНЦАМЭ/. 2020-2021 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан Ховд их сургуулийн дэргэдэх математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай "Лицей" ахлах сургуулийн сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаартодруулга авлаа.

Туссургуулийн сургалтын менежер Б.Амартүвшинерөнхийзохион байгуулалтын төлөвлөгөө, бэлтгэл ажлыг ханах хүрээнд хэрэгжүүлсэнонцлохажлаас танилцуулсан юм. Мөншинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлдсурагч, эцэг эх, багш нарт зориулсан зөвлөмж хүргэв.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг тус сургуулийн зүгээс цахим хэлбэрээр зохион байгуулж, цаг үеийн мэдээллийг иргэд олон нийтэд түгээж ажиллах юм. 

Энэ хичээлийн жилд Лицей ахлах сургуульд 10-12 дугаар ангийн 110 орчим хүүхэд суралцана


Нэг ангид 20 сурагчтай сургалтын үйл ажиллагаа явуулна. Энэ хичээлийн жилд танхимын сургалтыг долоо хоногт таван өдөр нэг ээлжээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ нэг хүүхдэд ногдох өдрийн цагийн ачаалал 4-5 цаг байхаар тооцжээ.

Монгол хэл, бичиг, математик, эрүүл мэнд, сонгон судлах хичээлийг танхимын сургалтаар зохион байгуулна. Харин биеийн тамир, дизайн технологи, газарзүй, мэдээллийн технологи зэрэг хичээлийг цахим хэлбэрээр явуулна.

Одоогийн байдлаар сургуулийн орчинд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт анги, танхимд ариутгал халдваргүйтгэлийн ажил хийжээ.

Мөн хичээлийн анги, тахимд гар ариутгагч, шингэн саван, гар арчих цаас, халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмж материал, бусад хамгаалах хэрэгсэл, ус цэвэршүүлэгч тус тус байршуулсан аж.

Улмаар сургалтын үйл ажиллагаа эхэлснээр багш, сурагчдын халууныг хэмжиж, тогтмол тэмдэглэл хөтлөх ба шаардлагатай тохиолдолд ашиглах зориулалт бүхий “тусгаарлах өрөө” бэлтгэсэн байна.

Сурагчид сургуулийн дүрэмт хувцас өмсөхөөс гадна амны хаалт тогтмол зүүх, гарын ариун цэврийг сахих, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж хэвшихийг холбогдох мэргэжилтнүүд уриаллаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn