Баруун бүс нутаг дахь шашны нөхцөл байдлын талаар хэлэлцэв

347



Ховд/МОНЦАМЭ/. Монгол Улсын баруун бүс нутаг дахь шашны нөхцөл байдал сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар хурал өчигдөр Ховд аймагт боллоо.  

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Ховд их сургуулийн “Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль”, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн хамтран энэхүү эрдэм шинжилгээний хурлыг анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Тус хурлын хүрээнд уламжлалт болон уламжлалт бус шашны дахин сэргэлт, нэвчилт, үйл ажиллагаа, бүс нутгийн нийгэм, соёлд нөлөөлж буй нөлөөлөл, төрөөс шашны талаар баримталж буй бодлого, хэрэгжилт, тулгамдаж буй асуудал зэрэг 10 гаруй сэдвээр илтгэл хэлэлцэв. 

Мөн оролцогчид шашны нөхцөл байдлын талаар хийж буй судалгаа, баруун бүс нутагтай хиллэж буй ОХУ, БНХАУ-ын шашны нөхцөл байдал, бодлого, Баруун Монголын хутагт хувилгаадын түүх, намтартай холбоотой асуудлаар мэдээлэл солилцсон аж. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn