Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа

328
Мэргэжлийн байгууллагын алба хаагчид энэ сарын 4-ний өдөр Ховд аймгийн төвийн 12 багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт, эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ. 
Энэ үеэр орон сууц, гэр хорооллын гудамж, тоглоомын талбай орчимд тоглож байсан 92 хүүхдэд коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмж өгч, халдвар  хамгааллын дэглэмийг чанд баримтлахыг анхааруулсан байна.
Мөн 60 эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хяналтыг сайжруулах талаар яриа таниулга хийж, чанга яригчаар дөрвөн төрлийн зөвлөмжийг иргэд, олон нийтэд хүргэлээ.
Буянт гол орчимагаар салхинд гарч буй иргэдийн хөдөлгөөн их байна. Иймээс болзошгүй эрсдэлээс сэргийлж, олноороо бөөгнөрөл үүсгэхгүй байхыг Ховд аймаг дахь Цагдаагийн газраас зөвлөлөө.
Мөн коронавирусний халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж,цаашидгадаа тоглуулахгүй байх, агаар салхинд гарахдаа халдвар хамгааллын дэглэм сахиж байхыг анхааруулав.
Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын бүс, зарим гудамж, тоглоомын талбайд тоглож буй хүүхдүүд амны хаалт зүүгээгүй, олноороо цугларсан зэрэг зөрчил дутагдал ажиглагдаж буй.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn