Зэрэг сумын сурагчид "Цоохор найз" хүүхэлдэйн жүжиг туурвижээ

354

Коронавирусний халдварын тархалттай холбогдуулан Ховд аймагт хөл хорио тогтоосон. Иймээс хүүхэд багачуудыг хөгжүүлэх, байгаль, ан амьтныг хамгаалах үйлсэд нэгдэх, уриалах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид холбогдох мэргэжлийн хүмүүстэй хамтран "Цоохор найз" хүүхэлдэйн жүжиг туурвижээ.

Ингэхдээ 10 орчим сурагч үлгэрийн баатар буюу хүүхэлдэй урлах, тайз засах зэрэг бүхий л бэлтгэл ажлыг хамтдаа гүйцэтгэсэн аж.

"Цоохор найз" хүүхэлдэйн жүжгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр туурвисан бөгөөд гуравдугаар сарын 22-нд нээлтээ хийжээ. Одоогийн байдлаар “WWF Mongolia” цахим хуудсаар дамжуулан олон нийтэд толилуулж байна.  

Байгаль дэлхий, ан амьтныг хайрлая гэвэл үзэж, танин мэдэх нь чухал. Танин мэдэх, судлах тусам хамгаалах, хайрлах сэтгэл төрөх нь гарцаагүй билээ. Тийм учраас сурагчдын санаачилга, хамтын хөдөлмөрөөр бүтээсэн "Цоохор найз" хүүхэлдэйн жүжгийг үзэж сонирхохыг мэргэжилтнүүд уриалж байна.

Хүүхэлдэйн жүжигт ирвэсийн тухай, түүний амьдрах орчин, болзошгүй эрсдэл, малчдын ан амьтныг хайрлан хамгаалах, шүтэн дээдлэх заншил, уламжлалын талаар өгүүлнэ. 

Мөн малчин айлын хүү, ирвэсийн гүем хоёрын нөхөрлөлийг харуулдаг аж.

Ташрамд, Ховд аймгийн өндөр уулын бүс нутаг болох Алтан хөхий, Мөнххайрхан уул, Баатарын нуруунд нийт 450-500 орчим ирвэс нутагшиж байна гэх судалгаа бий.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn