Зуслангийн айлуудын нүхэн жорлон усанд автжээ

383
Хүйтний улиралд гол горхи, булгийн ус дэлгэж зарим айл өрхийн гэр, эд зүйл усанд автах тохиолдол бий. Тэгвэл одоогийн байдлаар Буянт голын ус дэлгэж, зуслангийн айл өрхүүдийн бие засах газар /нүхэнжорлон/ усанд автаж эхэлсэн байна. 
Иргэд зусланд гарахдаа гэрийнхээ гадна зүлгэн дээр нүхэн жорлон ухаж, зуны турш ашигладаг. Жил бүр зуслангийн айлуудын жорлон усанд автаж хөрсний бохирдол бий болгож буй. Буянт голын ус, хөрс бохирдох нь халдварт өвчин үүсэх эрсдэл бий болгоно гэж мэргэжилтнүүд ярьж байна.  
Мөн холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ жил зуслангийн айлуудад тавих шаардлага, хяналтаа сайжруулж, байгаль орчин тэр дундаа Буянт голоо бохирдуулдаг сөрөг үйлдлийг залруулах чиглэлд тодорхой бодлого шийдвэр гарган,  хууль тогтоомжийг мөрдүүлэх нь чухалгэж албаны эх сурвалж мэдээллээ.   

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn